МАН-ЫН БҮЛГЭЭС АН-ЫН НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ШҮҮХЭД ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ
МАН, УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.12.11

МАН-ЫН БҮЛГЭЭС АН-ЫН НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ШҮҮХЭД ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ

МАН-ын бүлгээс АН-ын нэр бүхий хүмүүсийг шүүхэд өгөхөөр болжээ. Энэ тухайгаа тус бүлгээс өнөөдөр 12.30 аас Төрийн ордны Б танхимд мэдээлэх гэнэ. Гэхдээ хэн гэдэг гишүүдийг шүүхэд өгөх вэ гэдэг одоогоор тодорхойгүй байгаа.  

Тийм ч гэлээ Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор ипотекийн зээлийн хүү өснө. Ийнхүү зээлийн хүүг өсгөх гэж байгаа нь МАН-ын захиалга гэж хэлсэн АН-ын удирдлагуудыг шүүхэд өгөх гэж байгаа юм болов уу гэсэн таамаг байна.