УИХ-ын гишүүн М.Батчимэг
2015.12.25

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олуулаа оролцохыг эрх ямба гэж харахгүй байна

Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр цөөнхи болсон гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн М.Батчимэг “Улс төрд цөөнхи байгаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх заалтыг санаачилсан. Харамсалтай нь байнгын хороонд  дэмжлэг авч чадаагүй. Уянга гишүүн бид  2 цөөнхи болсон. Гэхдээ бид хоёулаа л цөөнхи байгаа юм биш улс төрийн түвшинд цөөнхи байгаа эмэгтэй гишүүдийгээ төлөөлсөн. Бодит амьдрал дээр Монголын эмэгтэйчүүд хүн амын 58 хувийг эзэлдэг. Бид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олуулаа оролцохыг эрх ямба гэж харахгүй байгаа. Улс орны амьдралд ч гол гол шийдвэрүүдийг гаргахад эмэгтэйчүүд олноороо оролцсож, иргэдийн амьдрал илүү зөв, тэнцвэртэй болно” гэлээ.  

   Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү