Тэр бол содон хүн
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.12.28

Тэр бол содон хүн

Эх оронч, аливаа муу зүйлд нэр холбогдоогүй, асуудалд туйлбартай ханддаг, бие хүний хувьд төлөвшсөн, улс төрийн сахилга баттай гэсэн Монгол төрийн түшээ хүнд байх тодорхой шинжүүдийг агуулсан гэдэг утгаараа Я.Содбаатарыг "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакциас онцолж байна.

Экспертүүдийн саналд үндэслэсэн болно. Бид Монгол төрийн түшээ хэлэлцүүлгийн хүрээнд улс төр судлаачид, салбарын мэргэжилтнүүд УИХ-ын гишүүн бол хуулиа мэдэж биелүүлдэг, ард түмнээ төлөөлж чадах, ёс зүйтэй хүн байх ёстой гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтэд түүнийг тохирно гэж үзэж байна. 

  • Эдийн засаг, нийгмийн хамгааллын чиглэлээр 10 гаруй чухал хууль, тогтоолын төслийг санаачилж, батлуулсан. 
  • 90 жилийн түүхт худалдааны салбарын хуулийг санаачилж, өргөн барьсан. 
  • Нутгийн иргэд, ард түмнийхээ саналыг сонсож, УИХ-ын бодлого, шийдвэрт тусгадаг.
Нийгмийн хамгаалал, уул уурхайн салбарыг чухалчилдаг 

Тэр бодлого боловсруулагч.

Монгол Улсын иргэн бүрт хамааралтай асуудлын нэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудалд Я.Содбаатар анхаарч ажиллаж байна. Тэрбээр үүнтэй холбоотой дөрвөн ч хуулийн төслийг санаачилсан байдаг.

2014 онд цалин, тэтгэврийг нэмэх боломжтой эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийг ахалж, санал дүгнэлт боловсруулсан. Үүний үр дүнд 2015 оны төсөвт 300 тэрбум төгрөгийг суулгаж чадсан. Малчдын тэтгэврийн насыг бууруулах, мал аж ахуйн салбарт ажилласан нэг жилийг 1.5 жилээр тооцох хууль санаачилан, УИХ-аар хэлэлцүүлж байна.

...Я.Содбаатар улс орны эдийн засаг, нийгмийн хамгаалал, боловсролын тогтолцоог шинэчлэх чиглэлээр олон хууль, тогтоолын төслийг санаачилан, зарим ажлын хэсгийг ахалж ажилласан...

Тухайлбал, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын ажлын хэсгийг ахалж, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, органик хүнс, хүнсний аюулгүй байдлын тухай болон эмийн тухай хуулийн төслийг санаачилан, шинэчлэн батлуулаад байна. Эдгээр нь эрчим хүчний салбарт байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хүн амыг эрүүл аюулгүй эм, хүнсээр хангах зэрэг асуудлыг зохицуулсан хуулиуд юм.

Түүний УИХ-ын чуулганаар идэвхтэй байр сууриа илэрхийлдэг түүний өөр нэгэн сэдэв бол уул уурхай. Уул уурхайг улстөржүүлж, нийгэмд буруу ойлголт төрүүлэх ёсгүй, мэргэжлийнхний үгийг сонсож, оролцоог хангаж, мега төслүүдээ урагшлуулах хэрэгтэй гэж үздэг.

Мөн Монголын уул уурхайн талаархи баримтуудыг цуглуулж энэ салбарын үүсэл, түүхэн хөгжлийн харуулсан “Монголын уул уурхайн түүх” гурван боть гаргахаар санаа шулуудаж эхний боть номоо хэвлүүлээд байна. Энэ ном нь уул уурхайн түүхийг өгүүлсэн анхны ном гэдгээрээ үнэ цэнэтэй юм.

Худалдааны салбарыг хуультай болгохыг зорьж байна 

Худалдааны салбарт анхаарал хандуулдаг.

ДНБ-ий 17 орчим хувийг бүрдүүлж, 150 гаруй мянган хүнийг ажлын байраар хангадаг худалдааны салбарыг зохицуулах хуульгүй байсаар өнөөдрийг хүрчээ.

Дотоодын зах зээлийг хамгаалах, гадаад худалдааны алдагдлыг бууруулах, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих, иргэдийг чанартай, аюулгүй бараа бүтээгдэхүүнээр хангах зэрэг өргөн хүрээг асуудлыг цэгцэлж, нэгэн хуульд нэгтгэх зорилгоор Я.Содбаатар "Худалдааны тухай" хуулийн төслийг санаачилсан юм.

...Өмнө нь Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, дэд сайдаар ажиллаж байхдаа энэ салбарт үйлчлэх хуулийг боловсруулж байсан ч өргөн барих хэмжээнд дэмжлэг авч чадаагүй юм...

Гэсэн хэдий ч нэгэнт барьж авсан асуудлаа орхилгүй 10 орчим жилийн дараа дахин боловсруулж, өргөн барьж, УИХ-аас хэлэлцэх ёстой чухал хууль гэж үзэн хэлэлцэх эсэхийг нь шийдээд байна.

Төрийн бодлогыг орон нутагт хүргэдэг элч 

Өвөрхангай аймгийн иргэдийн санал, шүүмжлэлийг байнга сонсдог.

Тэр Өвөрхангай аймгийн уугуул бөгөөд нутгийнхандаа хүндлэгдсэн хүн. 30 гаруйхан насандаа Үйлдвэр худалдааны дэд сайд, МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч гээд төрийн хариуцлагатай албыг хашиж байсан.

...Хэдийгээр Өвөрхангайгаас сонгогдоогүй ч орон нутагт руу хандсан олон бодлогуудыг санаачилж, хэрэгжүүлж яваа нэгэн. Түүний бодлогын санаачилга дандаа иргэдийн санал хүсэлтээс урган гарсан байдаг...

Тухайлбал, "Ойн тухай" хуулийг санаачилан боловсруулж ойн сан бүхий аймаг, сумдын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэх боломжийг олгосон, мөн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт малчдын зургаан настай хүүхдийг сургуульд оруулах асуудлыг уян хатан шийдэх асуудлыг тусгасан.

Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Өвөрхангай аймгийн боловсролын салбарын төсөв 928 сая төгрөгөөр сох дутаж байгааг УИХ-д уламжилж, 2015 оны төсвийн тодотголд суулгажээ.

Эрхэм гишүүн нутагтаа байнга очиж, ард иргэдтэй уулзан санал, шүүмжлэлийг нь сонсохын зэрэгцээ төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг таниулахын зэрэгцээ УИХ-иар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд саналыг авдаг.

Я.Содбаатар гишүүний хувьд ард түмнийг төлөөлөх үүргээ нэр төртэй биелүүлж УИХ дээр хувийн тоглолт хийдэггүй, зөвхөн иргэдийн санаа бодлыг хүргэдэг. Тиймээс түүний үгс үндэслэлтэй, хүчтэй байдаг бөгөөд УИХ-ын аливаа бодлого, шийдвэрт тусгалаа олж чаддаг.

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он