Ноён нуруутай эрхэм гишүүн
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
2015.12.24

Ноён нуруутай эрхэм гишүүн

Худал амлалт, хоосон яриа бидэнд хэрэггүй. Магадгүй энэ бүхэн Монгол Улсын хөгжлийг гацааж байж болох юм. Тэгвэл бидэнд аливаа ашиг сонирхолд авталгүй, аль нэг тийшээ хэлбийлгүй бодлого, шийдвэр гаргахад нөлөөлөх хүн Монголын улс төрд хэрэгтэй. Тэр хүний нэг бол Ц.Баярсайхан гэж экспертүүд үнэлсэн учир "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакциас онцолж байна. 

Түүнийг өмнөх дөрвөн удаагийн парламентад байхдаа хийж хэрэгжүүлсэн бодлогыг багцлан танилцуулахын сацуу төрийн бодлогын залгамж холбоо үргэлжлүүлэх учиртай хүн гэж тодорхойлж байна. 

  • Монгол Улсын хөгжлийн бодлогод өөрийн үнэт санал, хувь нэмрээ оруулдаг.
  • Өмнөговь аймаг төдийгүй говийн бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалтад санаа тавьдаг.
  • Ажилдаа зүтгэлтэй, цаг барьдаг, аливаа шийдвэр, асуудалд нухацтай ханддаг.
ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ САНААЧИЛДАГ

Барилга хот байгуулалт, нийгмийн хамгааллын салбарт хийсэн зүйлтэй...

Монгол Улс дэд бүтэц, бүтээн байгуулалтын хувьд өндөр хөгжилтэй болох, бүс нутгийн хөгжлийг тэлэх, хувийн хэвшил, иргэдэд санхүүгийн эрх чөлөө олгох, нийгмийн хамгааллын чиглэлээр сүүлийн 20-иод жил өөрийн чадах чинээгээр зүтгэсэн эрхэм бол Ц.Баярсайхан.

...Дөрвөн удаагийн парламентад орж ажиллахдаа Барилга хот байгуулалт болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын алба хашиж, 16 жилийн хугацаанд Монгол Улсын бодлогыг атгалцаж явна...
Аль нэг салбар төдийгүй Монгол Улсын хэмжээнд үйлчлэх хууль тогтоомжийг санаачилж, боловсруулахад оролцож явна.

Түүнд хийж хэрэгжүүлсэн олон ажил байгаа ч аялал жуулчлал, байгаль хамгаалах, банк санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгоход гол түлхэц хууль тогтоомжийг дурдаж болно. 

Тэрээр аялал жуулчлалын салбар нь валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох ёстой гэж үздэг. Тиймээс аялал жуучлалын байгууллагаас хөтөч-тайлбарлагч хүртэл нарийн зүйл, заалтуудыг тусгасан “Аялал жуулчлалын тухай” хуулийг санаачилж, батлуулсан байна.

Байгаль хамгаалах хүрээнд нилээдгүй хууль тогтоомж батлуулснаас “Тусгай хамгаалалттай газар орчны бүсийн тухай” хуулийг санаачлан, Монгол Улсын нийт газар нутгийн 11 орчим хувь нь тусгай хамгаалалттай газар байсныг 16 хувь болгож нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан юм. 

ЖДҮ-чид хөрөнгө, хүчээ нийлүүлж ажиллах боломж бүрдүүлсэн “Хоршооны тухай” хууль, эргэлтийн хөрөнгийн зээл дутагдалтай бизнесүүдийг дэмжихэд чиглэсэн “Зээлийн батлан даалтын сан” байгуулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд санаачилга, идэвхи гарган оролцоод байна. 

БОЛОМЖИЙГ ОЛЖ ХАРДАГ

Монгол Улс харьцангуй давуу талаа ашиглаж чадвал дэлхийн өндөр хөгжилтэй орон болно гэдэгт тэр итгэдэг.

Монгол Улсад хөгжлийн хөтөлбөр нэрээр батлагдсан 400 гаруй баримт бичгийг нэг тийш нь цэгцэлж 15-20 жилийг урьдчилж харсан хөгжлийн томоохон нэгдсэн хөтөлбөр боловсруулж буй ажлын хэсэгт Ц.Баярсайхан багтжээ.

Түүний бодлоор Монгол Улсад ирээдүй, нөхцөл бий.

Манай улс харьцангуй давуу талаа ашиглаж, өөрийн нөөц бололцоог бүрэн дүүрэн дайчилж чадвал дэлхийн өндөр хөгжилтэй орон болно гэдэгт тэр итгэл төгс байдаг.

Эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх гэж ярьдаг ч бодит байдалд байгалийн баялагтаа түшиглэсэн тодорхой салбарууд тэр дундаа экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй болохыг тэр хэлдэг.

...Түүний оруулсан санал УИХ, Засгийн газарт даац өгч, зөв голдрилоор явуулахад хөгжих аргагүй бодит санаа, шийдлүүдийг гаргадаг цөөн бодлог боловсруулагчдын нэг гэж хамтран зүтгэгчид хүлээн зөвшөөрдөг...

Тэрээр гурван удаа төрөлх Өмнөговь аймгаасаа сонгогдон ажиллахдаа аймагтаа Олон улсын нисэх онгоцны буудалтай болгох мөрөөдлөө биелэл болгохын төлөө явсаар одоогоор орон нутгийн чанартай, хатуу хучилттай хөөрөх, буух зурвастай болчихоод байна.

Аймгийн бүх сумдыг эрчим хүчний гачаалаас гаргах зорилго нь биелж, одоо бол Хятадын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын төслийн хүрээнд Улаанбаатар-Мандалговь чиглэлд 220-кВын шугам барихаар болжээ. Ингэснээр говийн бүсийг эрчим хүчээр хангаад зогсохгүй, Тавантолгой, Оюу Толгойг эрчим хүчээр хангах, цаашлаад экспортлох боломжтой болно. 

Говь нутгийн нар, салхины эрчим хүчний асар баялаг нөөцийг зөв зохистой ашиглах чиглэлд бодлого боловсуулахаар эрхэм гишүүн ажиллаж байна.

Аймаг, сумдаа сайн дэд бүтэцтэй болгох нь түүний бас нэг мөрөөдөл. Аймгийн төвөө нийслэлтэй хар замаар холбох юмсан гэсэн олон жилийн мөрөөдөл нь 2013 онд биеллээ олсон. Цаашид баруун бүсийн сумдыг аймгийн төвтэй хар замаар холбох ажилд хүч нэмэхээр зорьж байна. Төмөр замын бодлогод зөвхөн Тавантолгой-Сайншанд руу төмөр зам тавих биш, Даланзадгадаас эхлэн тавих зорилт дэвшүүлсэн нь мөн л биеллээ олсон.

СУДАЛГААТАЙ, НУХАЦТАЙ САНАЛ ХЭЛДЭГ

Түүнд багаасаа хариуцлагад суралцаж, үүргээ биелүүлэх ухамсар суусан...

Тэрээр олон түмэн сонгогчдыг төлөөлж, парламентад дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаагаа итгэл бас хариуцлага гэж ойлгодог. 4 удаа, 16 жил түүнд итгэл хүлээлгэнэ гэдэг түүнийг сайн парламентч болохыг нь илтгэх ганц мөртлөө маш том жишээ.

20 орчим жилийн өмнө Монголын парламентад хөл тавьсан.

1986 оноос эхлэн орон нутгийн засаг захиргааны байгууллагын мэргэжилтнээс тушаал дэвшсээр аймгийн Засаг даргын орлогч хийж байгаад 1996 онд анх парламентад хөл тавьсан Ц.Баярсайхан бүх салбар, хэлэлцэж буй асуудалд үг дуугардаггүй, өөрийн гадарлах зүйлд саналаа хэлдэг.

Орон нутгийн бодит бэрхшээл, хүнд нөхцөлтэй нүүр тулж байсан туршлагаараа төрийн бодлого зөв гарахад зүг чиг болж, санаа оноогоо нэмэрлэж сууна.  

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он