ММНБИ-ийн захирал Ц.Жигдэн
2016.01.08

Нягтлан бодогчид 2016 оны жилийн уулзалтаа хийлээ

 

  Байгууллагын төдийгүй улс орны эдийн засаг, санхүүгийн асуудлын гол зөвлөгч нь болж байдаг бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулан шинэ мэдээлэл хүргэх, мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх, тэдний санал зөвлөмжийг сонсох зорилгоор жил бүр Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ээс зохион байгуулдаг Жилийн уулзалт-2016 өнөөдөр болж байна.

  Олон улсын мэргэжлийн байгууллагууд жил бүр гишүүддээ зориулан ажлаа тайлагнаж жилийн хурал хийдэг уламжлалын дагуу Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт 2014 оноос энэхүү жилийн уулзалтыг гишүүд, дэмжигчиддээ зориулан зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн уулзалтын гол онцлог нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн 20 жилийн ойн хүрээнд, эдийн засагт гол нөлөө үзүүлэх шинэ хуулиудын хэрэгжилтийн үед тохиож байгаагаараа онцлогтой. 

Энэхүү жилийн уулзалт санхүүчдэд мэргэжлийн чиг баримжаа, шинэ мэдээлэл өгдөг ач холбогдолтой арга хэмжээ болж оролцогчдын  тоо ч нэмэгдэж байна.