Ангийн дарга нарын уулзалт болж байна
Ангийн дарга нарын уулзалт болж байна
2016.01.04

Ангийн дарга нарын уулзалт болж байна

Мэргэшсэн нягтлан бодогчдын ангийн дарга нар өнөөдөр ММНБИ-д уулзлаа. 

Эдүгээ 3673 МНБ-чид 76 ангид он оноороо харъяалагдаж байна. Энэ онд мэргэшсэн нягтлан бодогчдын хамгийн анхны анги болох “Анхдагчид” ангийн 20 жил болсон бол ирэх онд ММНБИ байгуулагдсаны 20 жилийн ой болно.

 Ангийн дарга нарын уулзалтыг ММНБИ өнгөрсөн оноос эхлэн зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтанд 30 орчим дарга цугларч, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдөж байна.

 Уулзалтын эхэнд ММНБИ-ийн ерөнхийлөгч, "Анхдагчид" ангийн дарга Ц.Жигдэн үг хэлсэн. Тэрбээр нийгэм, эдийн засгийн хямрал, ирэх онд шинээр хэрэгжих хуулиуд мэргэшсэн нягтлан бодогчдоос илүү их үүрэг, хариуцлагыг шаардаж байгаа цаг үед энэ уулзалт болж байгааг онцолж, ангийн дарга нар мэргэшсэн нягтлан бодогчдын манлай нь байж, гишүүдэд үлгэр дуурайл болж байх нь чухал хэмээлээ.