Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд 11 илтгэл хэлэлцүүлнэ
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ангийн оюутнуудын дунд Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор ММНБИ-ээс Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд 5 сургуулийн 12 оюутны 11 илтгэл хэлэлцэгдэнэ.
Хурлын эхэнд Монголын Үндэсний Их Сургуулийн оюутан Б.Ариунзаяа “Аудитын үйл ажиллагааны хөгжил”, ХААИС-ийн оюутан Н.Лхагвадулам “Ипотекийн 8 хувийн зээлийн өгөөж” сэдвээр илтгэл тавилаа.
Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
Тус бага хурлыг их дээд сургууль, ММНБИ-ээс бүрдсэн 5 шүүгч шүүж байна. Эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилж байна.