2015 оны онцлох аудитын компаниар “Хүлэгт хүннү аудит” ххк тодорлоо
2015 оны онцлох аудитын компаниар “Хүлэгт хүннү аудит” ххк тодорлоо
2016.01.08

2015 оны онцлох аудитын компаниар “Хүлэгт хүннү аудит” ххк тодорлоо

Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) жил бүр аудитын компаниудтайгаа хамтран шинэ жилийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай. 12 дугаар сарын 30-ны өдөр тус институт ВорлдВайд файнэнс Аудит ХХК, Бэст Фортуна Аудит ХХК-тай хамтран шинэ жилийн цэнгүүнийг 14 дэх жилдээ зохион байгуулав.

2013 оноос эхлэн ММНБИ-ээс салбартаа манлайлан ажилласан, мэргэжлийн болоод нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлэн 3 номинациар аудитын  компаниудыг шалгаруулж байгаа юм.

2015 оны Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг аудитын компаниар “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХКшалгарлаа. “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК Нягтлан Бодох Бүртгэлийн улсын олимпиадын ерөнхий ивээн тэтгэгч, Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын хамтран зохион байгуулагч, жил бүр 2 оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг, Mongolia’s Got Talent тэмцээний ивээн тэтгэгч, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Үндэсний Аудитын газар, Татварын ерөнхий газартай хамтран мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, аж ахуйн нэгжүүдэд олон сургалтуудыг зохион байгуулсан ажил үйлсээрээ ийнхүү шалгарсан байна. Тус компани 2002 оноос хойш Монгол улсад тасралтгүй 13 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна.

2015 оны Ажлын байрны өсөлттэй аудитын компани Кэй Пи Эм Жи Аудит ХХК боллоо. “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК ньаудит, татвар болон зөвлөх үйлчилгээний бүхий л чиглэлийн цогц үйлчилгээг хүргэхээр олон улсын болон дотоодын чадварлаг багийг бүрдүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2015 онд  нийтдээ 18 ажлын байрыг нэмэгдүүлж, одоогоор 80 орчим хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

2015 оны онцлох аудитын компаниар “Хүлэгт Хүннү Аудит” ХХК тодорлоо. 2012 оноос эхлэн аудит, үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг, нягтлан бодох бүртгэлийн сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 5 аудитор, 8 мэргэшсэн нягтлан бодогч, 8 аудиторын туслах, 1 үйлчилгээний ажилтан, нийтдээ 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр харилцагчдынхаа итгэлийг хүлээн  ажиллаж байна. 2014 онд нийт аудитын компаниудаас эхний 20-д багтаж, 2015 онд TOP-10 аудитын компанийн нэгээр шалгарсан, мөн онд 5 ажлын байрыг нэмэгдүүлсэн амжилттай хамт олон юм. 

Баярын үеэр нягтлан бодох бүртгэл, аудитын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тэргүүний гишүүдээ ММНБИ-ээс төр засгийн шагналаар шагнаж урамшуулав.