С.Ганбаатарын Талархал
Тэрбээр оны төгсгөлд улс төрийн сонголтоо хийж, Хөдөлмөрийн үндэсний намд элссэн билээ. Ингэснээр намтай гишүүн болж, бие даагчийн зөвлөлөөс хасагдав. Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийхдээ “Бид одоо хоёулаа болсон” хэмээн сануулсан юм. Тэгвэл С.Ганбаатар нь ‘Тэр хоёр гишүүндээ үргэлж талархдаг. Эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ хамтарч ажилласан. Цаашид ч хамтарна” гэсэн юм.
Бас тэрбээр “Амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах мөчид минь хамт байгаа хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа" гэлээ. Мөн өөрийгөө “Сүүлийн 10 гаруй жил эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажилласан” хэмээн тодотгохоо мартсангүй.