Сүү бэлтгэлийн төвлөрсөн төвийг байгуулах шаардлага үүсч байна
2016.01.13

Сүү бэлтгэлийн төвлөрсөн төвийг байгуулах шаардлага үүсч байна

Монгол улс 2014 онд 765,4 сая литр, 2015 онд 800 гаруй сая литр түүхий сүү бэлтгэжээ. Харин нийт бэлтгэсэн сүүнийхээ ердөө 29,1 сая литрийг л боловсруулсан байна. Энэ тооноос түүхий сүүний тогтолцоо гажуудалтай байгааг харж болно.

Учир нь Улаанбаатар хотод сүүний гэх тодотголтой бүх үйлдвэр нь төвлөрч байна. Энэ нөхцөлд хотоос 250 километр дотор сүү бэлтгэлийн төвлөрсөн төвийг байгуулах шаардлага үүсч байгаа юм. Гэтэл сүүний ууган үйлдвэрийг эс тооцвол хот орчмын малчдаас сүү авдаг үйлдвэр байдаггүй байна.

Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа: Хурдхан сүүгээ саагаад муудуулахгүй, чанарыг алдуулахгүй, үнэ цэнийг алдахгүй өдөр тутам орлогоо нэмэгдүүлэхийг тулд үйлдвэрт тушаадаг. Өгөхдөө өөрсдөө савлаад байх биш. Тэр малчид хоршоо, бүлгүүдийн дунд хөргөлтийн төв, цэг байгуулаад өгөх. Малчид сүүгээ эрүүл аюулгүй, баталгаатай шаардлагын дагуу саагаад хөргөлтийн цэг дээр тушааж мөнгөө авдаг байх хэрэгтэй байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...