Д.Оюунхорол гишүүн Завхан аймгийн Тэлмэн сумын төлөөлөгчидтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2016.01.13

Д.Оюунхорол гишүүн Завхан аймгийн Тэлмэн сумын төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Улаанбаатарт хотод ажлаар ирсэн Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр энэ оны төсвийн хүрээнд Завхан аймагт хэрэгжих төсөл, арга хэмжээнүүд, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжууд, улс орны эдийн засгийн байдал болон МАН-ын бүлгээс өргөн барьсан хуулиудын төслийн талаар төлөөлөгчдөд мэдээлэл хийж, санал солилцов.

Завхан аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 81 орчим тэрбум төгрөгийн төсөвт өргтөг бүхий төсөл, арга хэмжээ тусгагдсанаас энэ онд 20 тэрбумын хөрөнгө оруулалт хийдэнэ. Мөн Тэлмэн суманд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 100 ортой хүүхдийн цэцэрлэг баригдахаар болжээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол малчдын хөдөлмөрийг үнэлгээтэй болгох, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах  болон Гэр бүлийн тухай, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулсан. Хөдөөгийн малчдын хувьд хамгийн их хүлээлттэй, сураг тавьж байгаа хуулийн төсөл нь малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудал байгааг ИТХ-ын төлөөлөгчид онцолж байв. Мөн хүүхдийн мөнгийг алагчилж ялгаварлахгүйгээр хүүхэд бүрт олгох хүсэлтийг ч иргэд төлөөлөгчдөдөө дайх болжээ. УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн мөнгийг хасах Засгийн газрын саналыг дэмжээгүй, хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох байр суурь илэрхийлж ирсэн, эдийн засаг хүндэрсэн энэ үед бүх хүүхдэд ижил тэгш хүртээхийн төлөө ажиллаж байгааг мэдээллээ.

Мөн уулзалтын үеэр Тэлмэн сумын ИТХ-ын төлөөлөгчид тус суманд байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа аж үйлдвэрийн паркийн ажлын явцын талаар асууж сонирхсон юм.