Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна
2016.01.15

Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна

Сүүлийн өдрүүдэд нэгдүгээр сарын 16-аас 23-нд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -40 хэм, өдөртөө -30 хэм гарч хүйтрэхийг ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээлж байна. 

Иймд аж ахуй нэгж албан байгууллага, дулааны шугам сүлжээний газар, иргэд ялангуяа эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд, СӨХ хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөөц цахилгааны үүсгүүр , сэлбэг хэрэгсэлийг бэлтгэх нам даралтын зуухаар галладаг аж ахуй нэгж иргэд нүүрсний нөөц бэлтгэх зэрэг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна.

Нийслэл хотын ойр орчимд мал аж ахуй эрхэлдэг иргэд, малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж яваад осгохоос урьдчилан сэргийлж, малаа аль болохоор ойр бэлчээх дулаан хувцаслах, нийслэлийн иргэд онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх зэргээр осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.