Шинжээчдэд зориулсан "дээд боловсролын магадлан итгэмжлэл" сургалт боллоо
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс "Дээд боловсролын магадлан итгэмжлэл" сургалтыг 2016 оны 1 дүгээр сарын 7,8-ны өдрүүдэд Багшийн хөгжлийн ордны 405 тоот танхимд зохион явууллаа. Сургалтанд 110 гаруй шинжээчид хамрагдав.
Сургалтын эхний хэсэг болох "Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл"- хэсэгт БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг Магадлан итгэмжлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт, ДБСМН-ийн тэргүүн С.Батхуяг Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур 1-4, ДБСМН-ийн гишүүн, АШУҮИС-ийн ЗХШҮА-ын ахлах арга зүйч О.Болорсайхан Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур 5-7, БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур 8-10 зэрэг сэдвээр,
Сургалтын дараах хэсэг болох "Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл"- хэсэгт БМИҮЗ-ийн мэргэжилтэн Б.Мядагмаа Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур 1 -3, ДБСМН-ийн гишүүн, ХСИС-ийн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Одончимэг Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур 4-6, ДБСМН-ийн гишүүн, ХААИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга Р.Чанцалдулам Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур 7-8 гэсэн сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн. Мөн сургалтын үеэр шинжээчдийг багаар ажлуулан багийн ажлын танилцуулга хийсэн юм.