Монголын бензин үнэтэй юу?
2016.01.20

Монголын бензин үнэтэй юу?

Дэлхийн зах зээл дээрх бензины үнэ. 2016-01-18.

Одоогийн байдлаар дэлхий дээр бензины дундаж үнэ 0,97 доллар (1940₮). Гэхдээ улс орнуудын бензины үнэ хоорондоо ихээхэн ялгаатай. Ихэвчлэн хөгжингүй орнуудад бензины үнэ өндөр, харин газрын тос олборлогч ядуу орнуудад харьцангуй доогуур үнээр бензин борлогддог. Хөгжингүй мөртөө доогуур үнэтэй цөөхөн орны нэг нь АНУ.

Улс орнуудын бензины үнийн ялгаа нь тухайн орны татварын орчин, шатахууны зах зээлд өгдөг татаасуудтай холбоотой. Бүх орон дэлхийн шатахууны зах зээлд ижил тэгш эрхтэй ч засгийн газрууд татварын аргаар хязгаарлах, эсвэл тэлэх бодлого явуулдаг учраас бензины жижиглэнгийн үнэ ялгаатай. Нэг литр бензиныг 9,26 ам.доллараар (19 700₮) худалдаалдаг орон байхад 0,04 ам. долларын (80₮) үнэ бүхий бензинтэй улс ч бий.

... Монгол улсын хувьд бензиний үнийн хувьд дундаж түвшинд, гэхдээ хүн амынх орлоготой харьцуулвал бензины үнэ харьцангуй өндөрт тооцогддог ...

НЭГ ЛИТР БЕНЗИНЫ ҮНЭ. (ТӨГРӨГӨӨР)