Ипотекийн зээлийн хүүг бууруулах нь сонгуулийн шоу төдий
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбаттай цаг үөийн асуудлаар ярилцлаа.
-Эрх баригч намын эүгээс ипотөкийн зээлийн хүүг таван хувь болгоно гэж ярьж байна. Үүнийгээ инфляц буурсан учраас боломжтой гэж тайлбарласан. Гэтэл эдийн засаг сайжраад инфляц буураагүй шүү дээ?
-Инфляц буурснаар зээлийн хүү буурч байна гэж тайлбарлаж байсан. Энэ нь эдийн засгийн онол талаасаа зөв. Гэхдээ өнөөдрийн Монголын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг нэг талдаа харах бстой. Нөгөө талдаа ипотекийн зээлийн хүүг бууруулж болно. Болохгүй зүйл биш. Хэрэв онолынх нь хүрээнд инфляц буурч байгаа тохиолдолд хүү буурах ёстой бол дагаад зээлийн хүү ч давхар буурах ёстой. Ипотекийн зээл гэдэг нэг талдаа ард иргэдэд дэмжлэг үзүүлж байгаа ч нөгөөтэйгүүр, ганцхан салбарыг дэмжиж буй хэлбэр. Монгол Улс зөвхөн барилгын салбарыг дэмжсэнээрээ улс орны үйл ажиллагаа хэвийн тогтвортой явахгүй.
Тиймээс бизнесийн бусад салбарыг, үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа энэ үед онолын хүрээнд явах йстой бол бусад салбарын бизнесийн зээлийн хүүг ч гэсэн бууруулах ёстой. Тэгж байж хөрөнгө оруулалт нэмэгдэх юм. Гэтэл ганцхан салбарыг дэмжиж, зээлийн хүүг бууруулаад бусад салбарт энэ асуудлыг ярихгүй байна гэдэг эдийн засгийн онолыг аарчиж байна л гэсэн үс. Онолыг ганцхан салбарт тулгуурлан тайлбарлаж болохгүй. Тиймээс хүү буурвал бүх салбарт адил тэгш үйлчлэх ёстой.
Хэрэглээний бууралттай холбоотой инфляц буурсан. Мөн өрхийн орлогын бууралттай холбоотой. Түүнээс эдийн засаг сайжраад үйлдвэрлэл нэмэгдээд буурч байгаа юм биш. Та бүхэн ч эдийн засгийн тоон үзүүлэлтийг харж байгаа байх. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жилд хэдэн хувиар өсч байлаа, одоо хэд болов. Тэгвэл энэ нь эдийн засаг сэргээд сайжирснаараа инфляцийн бууралт болж байгаа юм биш. Хэрэглээ хумигдсанаараа буурч байгаа бууралт юм.
-Бусад салбарын зээлийн хүүг давхар бууруулах ёстой гэлээ. Гэтэл тэр зээлүүдийг арилжааны банк өөрийн эх үүсвэрээс олгодог. Тэгэхээр хадгаламжийн хүүг бууруулж байж бусад эээлийн хүү дагаад буурах юм биш үү?
-Хадгаламж гэдэг иргэдийн гар дээрх сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг татаж авчраад түүнийгээ төвлөрүүлж тэндээсээ бусдад зээл өгч байгаа шүү дээ. Энэ бол арилжааны банкны үндсэн үйл ажиллагаа. Нөгөө талдаа Монголбанкнаас бодлогын хүүгээр бусад банкинд санхүүжилт олгодог. Тэгвэл Төв банк энэ хүүгээ давхар бууруулах ёстой. Ер нь инфляц буурсан ч эдийн засаг сайжраагүй гэдэг иргэдийн гар дээр сул, чөлөөтэй мөнгөн хөрөнгө байхгүйг илэрхийлж байгаа хэрэг, Тиймээс эдийн засаг сайжраагүй, банкинд эргэлтийн хөрөнгө бий болоогүй тохиолдолд зээлийн хүүг бууруулах боломжгүй.
-Ипотекийн эээлийн хүүг бууруулах гэж байгаа бол бусдыг нь бас бууруулах шаардлагыг тавьж байгаа. Ийм тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн зах зээл эргээд эдийн засгаа татаж унагах эрсдэл байгаа юу. Зээлийн хүүг таван хувь болгоно гээд байгаа нь сонгуулийн шоу болоод дуусах магадлал харагдаад байна л даа?
-Эдийн засаг бол эрэлт нийлүүлэлтийн зарчим, Орон сууцны зээлийн хүү найман хувь байхад хүмүүс яагаад боломжгүй байсан гэхээр эрэлтгүй байсан гэсэн үг. Харин эрэлтийг бий болгохын тулд хүүг нь таван хувь болгоё гэж байгаа юм, Эрэлт бий болоод ирэхээр нийлүүлэлтийн хэмжээг өсгөх нөхцөлийг бүрдүүлнэ. Гэтэл нийлүүлэлт нь хангалттай болсон учраас эрэлтийг нь зохиомлоор бий болгох гэж хүүг таван хувь болгох гэж байна. Нөгөө талаар эрэлт нийлүүлэлтийн зарчимдаа тулгуурлаж үнэ тогтож байдаг. Ерөөсөө эрэлт багасчихсан учраас үнэ буурч байхад эрэлтийг зохиомлоор бий болгох гээд байна шүү дээ. Тиймээс эдийн засгийн үндсэн онолоосоо хазайсан зүйл яриад байна.
Хямд үнэтэй байрыг найман хувиар авах, өндөр үнэтэйг нь таван хувиар авах хоёрын эөрүү гэж байна уу, Ерөөсөө л таван хувь гэдэгт л иргэдийн сэтгэл ханамж бий болчихоод байгаа болохоос өндөр үү, хямд уу гэдэгт сэтгэл ханамжийн асуудлыг тооцож үзэхгүй байна. Угтаа хямд үнэтэй байрыг найман хувийн хүүтэй авснаар тухайн хүн цөөн жилийн дотор өрнөөс салчих байсныг өндөр үнэтэй байрыг таван хувиар аваад олон жилийн хугацаанд төлөх нөхцөл рүү түлхчихэж байна л даа. Тиймээс хүү бууруулна гэдэг бол алдаа.
-АН-ынхан хуү бууруулах нь сонгуулийн шоу гэхээр "Холбогдох байгууллагууд энэ талаар олон талын судалгаа хийсэн, эртнээс ярьсан яриа” гэж тайлбарладаг. Таныг Сангийн сайд байх үөд ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох яриа өрнөж байсан юм уу. Энэ талын ямар нэгэн судалгаа хийсэн зүйл бий юү?
-Ний нуугүй хэлэхэд энэ бол сонгуулийн шоу, Гэхдээ орон сууцны зээлийн хүүг бууруулах бололцоо бий юу гэвэл тийм. Харин яаж вэ гэдэгт асуудал бий. Эхний ээлжид бүх зээлийг таван хувь болгох гэж байгаа бол түүнд зориулсан санхүүжилт зайлшгүй хэрэгтэй болно. Цаашдаа таван хувьд нь яаж байлгах вэ гэдэгт ч асуудал гарч ирнэ. Тэгэхээр өмнө нь олгосон найман хувийн эээлийнхээ эргэн төлөлтийг таван хувьд шилжүүлээд бага хэмжээний мөнгийг таван хувь болгосон гэдэг байдлаар улс төрийн шоу хийж магадгүй. Нэг бол Монголбанк дахин мөнгө хэвлээд эх үүсвэр бий болгоод олон хүнийг хамруулсан байдлаар таван хувьд шилжүүлэх гэсэн хоёр л гарц бий. Намайг Сангийн сайд байхад ипотөкийн зээлийн хүүг таван хувь болгох асуудлыг огт ярьж байгаагүй. Ингэж яриад байгаа нь эргээд эдийн засгийнхаа бодит нөхцөл байдлыг буруу үнэлсэн юм болов уу гэж харж байгаа.
-Таван хувь болгоё гэвэл Монголбанк мөнгө хэвлэхээс өөр аргагүй болж таарах байх. Гэтэл Төв банк мөнгө хэвлэх нь олон талын сөрөг үр дагавартай гэдэг. Ийм асуултад Төв банкны Ерөнхийлөгч өмнө нь мөнгө хэвлээд үр ашгаа сайн өгсөн гэсэн?
-Монголбанк өмнө мөнгө хэвлэхэд өөрт нь нэлээд их валютын нөөц байсан юм. Ерөөсөө мөнгө хэвлэнэ гэдэг валютын эх үүсвэртэй байж хийдэг алхам. Учир нь, валютын ханшийн өөрчлөлтийн эрсдэлийг дааж чадах тохиолдолд л мөнгө хэвлэдэг юм шүү дээ. Харин өнөөдрийн нөхцөлд манайд ийм боломж байхгүй гэж би харж байна. Цаашдаа ч Монголбанк мөнгө хэвлэхгүй байх гэж найдаж байгаа.
-Таны хэлж байгаагаар орон сууцны зээлийн хүүг бууруулахаар ярьж байгаа нь сонгуулийн шоу болж таарлаа. Гэтэл энэ ажлыг хэрэгжүүлэхээр ярьж байгаа хүмүүс "Инфляц унасан үеийг бид ашиглах ёстой" гэж байна. Нөгөө талаас сонгуулийн шоу байх боломжгүй, хүүг бууруулах талаар ярьсаар байгаад л энэ хүрлээ. Тэгээд ч манай улсад өвөл хавар нь эрх зүйн орчноо бүрдүүлээд эун намартаа хэрэгжүүлдэг учраас цикль нь ингэж таарлаа" гэдэг тайлбар өгсөн л дөө?
-Энэ бол цэвэр сонгуульд зориулсан л ажиллагаа. Түүнээс улс орноо, эдийн засгаа бодсон ажил огт биш. Тиймгүй бол Монголбанк өөрийнхөө бодлогын хүүг гурван хувиар бууруулах ёстой шүү дээ. Гэтэл нэг л хувиар бууруулж байгаа нь "но"- той байгаа биз. Уг нь Монголбанкны бодлогын хүү буурснаар бусад арилжааны эээлийн хүү буурах ёстой, Уул шугамандаа ийм л зрчмаар явах учиртай юм. Ганцхан инфляц буурснаар ипотөкийн хүү буурна гэсэн ойлголт биш. Энэ бол эдийн засгийн онолд байхгүй зарчим.
-Хүүг бууруулах нь урт хугацаандаа баталгаагүй ажил гэсэн үг үү?
-Ямар ч баталгаа байхгүй. Яахав сонгуулийн үөэр баталлаа гэхэд цаашдаа эрсдэлтэй.
-Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлж, орон нутгийнхыг хумих талаар ярьж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн эрх барих тогтолцоо төвлөрөлдөө зориулж хийдэг зүйл биш, Дэлхий нийтэд ч ийм жишиг бий, Ялангуяа өргөн уудам нутаг дэвсгэртэй манай оронд газар нутгаа сахиж суугаа хүмүүсийн буруу биш. Улаанбаатарт төвлөрөл бий болгосон. нийслэлд ажиллаж амьдарч буй иргэдэд давуу эрх олгодог. Нутагтаа бууриа сахиад үлдсэн хүмүүс эрх эдэлдэггүй нөхцөл байдлыг бий болгож болохгүй, Аль ч улс орон хил хязгаараа хамгаалдаг. Манайхны үлгэр жишээ авдаг АНУ-ыг хар л даа. Газрын зураг дээрээс харахад бүх том хот нь хилээ дагаад байдаг.
Энэ нь тухайн орны аюулгүй байдал, тусгаар тогтнолыг ард иргэдээрээ сахин хамгаалуулж байгаа нэг хэлбэр. Гэтэл манайх тийм биш байна. Нийслэл рүүгээ нүүж ир, тэгвэл та бүхний төрд оролцох оролцоог нэмэгдүүлж өгьө гэх зарчмыг хэрэгжүүлэх гээд байна. Бид өнөөдөр дэлхийн нийтийн жишгээс хазайх уйл ажиллагаа явуулж болохгүй, Тиймээс би үүнтэй санал нийлэхгүй байна. Тэр бүү хэл, ард иргэдтэй орон нутагт уулзалт зохион байгуулж байхад УИХ-д биднийг төлөөлөх хүмүүсийг нэмэгдүүлж өгөөч гэдэг. Одоогийн оруулж ирж ярьж байгаагаар тэднийг төрд үгээ хэлэх бололцоог хумихаар байна. Үүнд би хувьдаа харамсч байгаа.