УИХ-ын гишүүд хариуцсан хуульдаа анхаарах ёстой
“Ам нээвэл” зочны ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.
Таныг нэвтрүүлэгтээ гурван удаа урьсан ч татгалзсан хариу авсан. Сая арай гэж зөвшөөрлөө. Сонгууль дөхөөд ярих цаг нь болсон гэж үзсэнтэй холбоотой юу?
-Энэ асуултыг саяхан тойрогт ажиллаж байхад асууж байсан. “Та телевизээр бага ярьж, хүмүүстэй микрафон булаацалдахаа байжээ” гэж. Ер нь хүн олон жил сонгогдоод ирхээр ажлаа хийе л гэж боддог болчихдог юм байна. Хүний анхаарлыг татаад микрафон аваад хашхираад байх бодолтой биш. Гэхдээ ярилцлагад ороочээ гээд байхад үгүй ээ гээд суугаад байх нь онцгүй та нарт мөн адил эвтэйхэн биш шүү дээ. Тиймээс нэвтрүүлэгт орохыг зөвшөөрсөн.
Таныг УИХ-ын чуулган болон байнгын хурал дээр нэг их үг хэлээд байхыг хараагүй. Та их идэвхигүй болчихов уу? Бизнестэй болохоор гадуур ажлаа амжуулаад яваад байна гэж хардаад байна?
-Ер бизнесгүй хүн УИХ-д байхгүй. Би бол тэр бизнесийн байгууллага, хувьцаа эзэмшдэг байгууллагаар бараг очдоггүй. Улиралдаа ганц, хоёр очдог ч дотоод ажилд нь оролцдоггүй. Маш олон хуулийн ажлын хэсгийг ахлаж, санаачилж ажиллаж байгаа. Өнөөдрийн хувьд хяналтын тухай хууль гээд томоохон хуулийг хэлэлцүүлж байна. Мөн МУ-ын ерөнхийлөгчийн өргөн барьсан төрийн албаны тухай хуулийг ахлаж ажиллаж байгаа. УИХ-ын гишүүд хууль батлахад анхаарч ажиллах ёстой мөн өөрсдийн хариуцсан хуульд илүү анхаарч, мэргэшсэн чиглэлд, салбартаа мэргэшиж ажиллах хэрэгтэй байна гэж ойлгож ажиллаж байгаа учраас сэтгүүлчдийн нүдэнд өртөхгүй байгаа болов уу гэж бодож байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...
/1-р хэсэг/
/2-р хэсэг/
/3-р хэсэг/
/4-р хэсэг/
/5-р хэсэг/