2016.01.22

Төр, засгийн мөнгө гэж байдаггүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Тэтгэврийн нөөцийн санд төсөвлөсөн мөнгөний эзэн нь хэн бэ.  Төрийн мөнгө гэж байхгүй. Энэ бол ард түмний л мөнгө байдаг. Үүнийг зөв гольдролд оруулахаар дэлхийн жишигт нийцсэн хууль оруулж ирж байгаа нь зүйтэй. Хэдэн жилийн өмнө л оруулж ирэх ёстой байсан.  Энэ хуулийг илүү нухацтай хэлэлцэх хэрэгтэй.