Хөдөлмөрийн яамны нэг чухал бодлого бол Монголдоо хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах
“Танил хүн” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хөдөлмөрийн сайд Г.Баярсайханыг урилаа.
Хөдөлмөрийн яамны ажил өглөөний 8.30-д эхлэдэг юм байна.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан:
Өнөөдрийн хамгийн эхний ажил сайдын шуурхай хурал болно. Газрын болон хэлтсийн дарга нар цугласан. Өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаварын талаар хэрэгжилтийг нь сонсож, ирэх долоо хоногийн төлөвлөгөө, үүрэг даалгавар өгнө.
Өнөөдрийн шуурхайгаар ямар асуудал хэлэлцэв?
- Өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаварын биелэлтийн талаар газрын дарга нар танилцууллаа. Зарим асуудлыг тодруулах, сайдын зүгээс холбогдох яамдын сайд нартай ярилцах асуудал байна. Одоо төрийн ордон руу явж намын бүлгийн хуралтай. Өмнө нь бас Солонгосын төлөөлөгчид хамтрах талаар санал тавих уулзалт байгаа тэр уулзалтын дараа төрийн ордон явна.
Яг ямар асуудлаар уулзав. Манай улс Солонгосчуудтай ажиллах хүчний асуудлаар иргэдэд хүлээлт байгаа?
-Хөдөлмөрийн яамны нэг чухал баримталж байгаа бодлого бол Монголдоо хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах юм. Монгол улсын хөгжлийг авч явах боловсролтой залуучуудаа бэлтгэх бодлого барьж ажиллаж байгаа. Үүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Солонгост тодорхой тооны Монгол залуучууд ажиллаж байгаа. Бидний зүгээс залуус мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Одоо 2020 оны олимпын бүтээн байгуулалт Япон улсад болно. Энэ бүтээн байгуулалтад Монголын мэргэшсэн боловсролтой ажилчин залуусыг гаргаж, Япон улсын техник, технологийг сургах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлд хамтрах бодлоготой ажиллаж байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс .....
/2-р хэсэг/
/3-р хэсэг/
/4-р хэсэг/