УИХ-ын гишүүн Ч.Улаан
2016.01.26

Их өрийн асуудал шийдэгдсэн

УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодруулга авлаа.

- Их өрийн асуудал гэдэг бол нэгэнт шийдэгдсэн 11.4 тэрбум долларын өрийн 98 хувийг хүчингүй болгож, үлдсэн хувийг нь төлбөр тооцоо хийж энэ асуудал шийдэгдсэн. Энэ талаар хоёр улсын төр захиргааны бүхий л түвшинд хэлэлцэж баталгаажуулсан байдаг. Энэ өрийн асуудал яригдахад хамтарсан уул уурхайн үйлдвэрийн дүрмийн санг бүрдүүлэхэд авсан зээлийн асуудлыг бүрэн хааж эцэслээгүй асуудал байдаг. Гэхдээ үүнийг их өрийг шийдсэн тэр зарчмаар шийднэ гэсэн хоёр талын тохиролцоотой явж байгаа. Ганцхан баталгаажуулах ажил л хийгдээгүй байсан. Хийгдээгүй гэдэг нь ОХУ-ын талаас төрийн думээр оруулж баталгаажуулах асуудал нээлттэй үлдсэн. Одоо энэ асуудал яригдаж байх шиг байна. Гэхдээ энэ бол их өрийн гэж шууд хамааралтай яригдах асуудал биш. Гэхдээ ОХУ-аас хамтарсан үйлдвэрийн дүрмийн санд авсан зээлийг, өрийг шийдэж байгаа асуудал байна. Үүнийг зааглан, ялгаж авч үзэх хэрэгтэй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...