Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба
2016.02.02

Би энэ захиаг өөрийн гараар бичсэн

“Цензургүй яриа” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарт Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

Сайхан өвөлжиж байна уу?

-Сайн өвөлжиж байна даа.

Таныг хоригдож байхдаа бие нь муудаад эмчийн магадлагаар батлан даалтад гарсан гэсэн мэдээлэл сонслоо. Таны бие ямар байна?

-Ерөнхийдөө хүмүүс ойлгохдоо хэцүү нэртэй газар очихоороо өвддөг, тэрнээс шалтгаалж, батлан даалтад гардаг гэсэн нийтлэг яриа байна. Миний хувьд сүүлийн гурван жил зүрхээ эмчлүүлж байсан. Мэдээж тэр газарт орсноос болж, олон хүчин зүйлсийн нөлөөгөөр өвчин сэдэрч, нарийн мэргэжлийн эмч нарт хандаж, тусламж авах хэрэгтэй гэсэн дүгнэлтийн улмаас эмнэлэгт хэвтсэн. Батлан даалтад гарсан нь эрүүл мэндтэй холбоотой үүссэн.

Та батлан даалтад гараад хэр удаж байгаа билээ?

-Би арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гарсан. Одоогоор хоёр сар орчим болж байна.

Хэрэгт холбогдсоноос хойш мэдээлэл өгөөгүй. Таны тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гарсан. Эхнээс нь эхлэе гэж бодож байна? Яг тэр өдөр юу болсон бэ?

-Ер нь хэвлэл мэдээллээр ярилцлага, мэдээлэл өгөөгүй. Гавьяа байгуулсан хүн шиг ярих нь надад тийм таатай биш. Гэхдээ өнөөдөр ярьж байгаа асуудал нь бодит мэдээллийг олон нийтэд өгөх ёстой гэж бодлоо.

Тэр өдөр арваннэгдүгээр сарын 4-ний өдөр байсан. "Эрүүл мэнд, спортын яам"-ны байранд "Авлигатай тэмцэх газар-"ын хүмүүс ирж иргэн О.Даваасүрэнгээс мөнгө авсан гэсэн мэдээллийг үндэслэн саатуулах боллоо гэсэн. Ингээд цаашид хуулийн байгууллагын үйл ажиллагаа өрнөсөн. Миний хувьд тэр үед намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хавсарч хийж байсан. Тийм учраас намын санхүүжилт, тодорхой үйл ажиллагаанд зарцуулагдах хандив, мөнгийг хариуцаж байсантай холбоотой асуудал үүссэн.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....