Ахмаддаа хүндэтгэл үзүүлэв
МҮЭ-ийн холбоо
2016.02.04

Ахмаддаа хүндэтгэл үзүүлэв

МҮЭ-ийн холбооныхон өндөр насны тэтгэвэртээ гарсан гавъяат 60 гаруй буурлуудаа өчигдөр хүлээн авсан байна. МҮЭ-ийн холбооны удирдах албан тушаалд ажиллаж байсан хэд хэдэн ахмад одоогийн удирдлагуудад өөрсдийн үнэтэй захиасаа өгсөн юм.

МҮЭ-ийн холбооны удирдлагууд удахгүй тэмдэглэх 90 жилийн ойн талаарх мэдээллээс гадна цаг үеийн ажлаа танилцуулж, ахмадууддаа сайн сайхныг ерөөлөө.