"Эрүүл агаар-Рио 2016" цасны баярт амжилттай оролцлоо
"Эрүүл агаар-Рио 2016" цасны баярт амжилттай оролцлоо
2016.02.05

"Эрүүл агаар-Рио 2016" цасны баярт амжилттай оролцлоо

Нийслэлчүүдийн хүсэн хүлээдэг “Эрүүл агаар - Рио 2016" сэдэвт “Цасны баяр", биеийн тамир, спортын өвлийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хандгайтын “Янзага" зусланд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газрууд. Агентлагууд. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, түүний харъяа байгууллагууд. Нийслэл. дүүргийн Биеийн тамир, спортын газар. хороод. нийслэлийн иргэд нийт 138 байгууллагын 4906 гаруй хүн оролцлоо.

Цасны баярын нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл. Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт. хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхпэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон.

“Эрүүл агаар-Рио 2016” сэдэвт биеийн тамир. спортын өвлийн арга хэмжээний галт бамбарыг Жүдо бөхийн Ази тивийн аварга. Олон улсын хэмжээний мастер, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ багийн гишүүн Д.Төмөрхүлэг. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ багийн байт харвааны тамирчин. спортын мастер Б.Пүрэвсүрэн, 2015 оны Шилдэг хамтлагуудын ахлагч нар өртөөлөн залан авч ирч. Самбо бөхийн Дэлхийн хошой аварга. Дэлхийн цомын аварга. Ази тивийн аварга. Жүдо бөхийн Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавъяат тамирчин. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ багийн гишүүн Б.Сумъяа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт. хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхпэлт. нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар ‘Эрүүл агаар - Рио-2016" сэдэвт ‘Цасны баяр”, биеийн тамир. спортын өвлийн арга хэмжээний галт бамбарыг асаан. олимпийн таван цагирагт өнгийн бөмбөлөгүүдийг хөөргөсөн юм.

Өдөрлөгийн үеэр цасан дээрх бүжиг. хөлбөмбөгийн тэмцээнийг тус тус зохион байгуулсан. Бүжгийн тэмцээнд Монголын хүүхдийн ордон, Гэрлэх ёслолын ордон, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар. хөлбөмбөгийн тэмцээнд Ус сувгийн удирдах газар. Онцгой байдлын ерөнхий газар. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл тус тус эхний гурван байранд шалгаран өргөмжлөл. мөнгөн шагнал гардан авсан.

Байгууллагууд өөрийн байгууллага. хамт олны дунд биеийн тамирын хамтлагийнхаа үйл ажиллагааг сурталчилах, эрүүл хүнсээр аяны хүнс бэлтгэн үдийн цай зохион байгуулах. өөрсдөө сонголт хийж хамт олныхоо дунд биеийн тамир. спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулав.

Байгууллагуудын дунд “Нийслэлийн бүтээн байгуулалт”. “Рио-2016” зэрэг зохиомж бүхий цасан хотхон шалгаруулах уралдаанд “Рио-2016”сэдвээр зохиомжит цасан хотхон байгуулж “ГУРАВДУГААР” байр эзэллээ.