"Эх орны бэлэгтэй цагаан сар" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2016.02.05

"Эх орны бэлэгтэй цагаан сар" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс XVII жарны "МУУ НҮҮРТ” хэмээх #ГАЛ #БИЧ жилийг угтан “Эх орны бэлэгтэй цагаан сар" хөтөлбөрийг Нийслэлийн Засаг Захиргааны IV байранд энэ сарын 2.3.4.5,6 өдрүүдэд хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд бүхий бэлгийн багцууд үйлдвэрийн үнээр худалдаалагдах бөгөөд “Эх орны бэлэгтэй цагаан сар" хөтөлбөрийг дэмжин худалдан авалт хийхийг уриалж байна.

Түүнчлэн “Эх орны бэлэгтэй цагаан сар" хөтөлбөрт хамрагдахыг хүссэн Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхпэгч иргэн аж ахуй нэгжийг урьж байна.

Холбоо барихутас: 86464746 /Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Дэмбэрэлнямбуу/