Эрдэмтэд байгаль орчин, экологийн чиглэлээр БОНХАЖЯ-тай хамтран ажиллана
Эрдэмтэд байгаль орчин, экологийн чиглэлээр БОНХАЖЯ-тай хамтран ажиллана
2016.02.17

Эрдэмтэд байгаль орчин, экологийн чиглэлээр БОНХАЖЯ-тай хамтран ажиллана

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны Академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулх ёслолын үйл ажиллагаа 2016 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байрны 410 тоотод болно.

Тус санамж бичгийн зорилго нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсран биологийн олон янз байдал, цэвэр усны хангамж, хөрсний чанарт сөргөөр нөлөөлж, байгаль орчин, экологийн хэвийн төлвийг алдагдуулах магадлалтай байгаад анхаарал хандуулан, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орны байгаль орчны төлөв байдлын сүүлийн 25-30 жилийн динамик өөрчлөлтийн судалгаа, шинжилгээний үр дүнг нарийвчлан боловсруулж, нэгтгэн, цаашид авах арга хэмжээний санал зөвлөмж бүхий бүтээл бэлтгэх болон ногоон хөгжлийн асуудлаар хамтарсан судалгаа, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулахад оршиж байна.