2016.02.26

Өнгөрсөн хугацаанд эв нэгдлээ эрхэмлэж, нэгдсэн нэг хүчтэй болоход бүх хүчээ зориулсан

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйтай ярилцлаа.

 Нийслэлийн МАН-ын 2 дугаар хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж байна вэ?

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг МАН-ын гишүүддээ танилцуулж байна. Мөн 2016 оны НИТХ-ын сонгуульд нийслэлийн МАН ямар мөрийн хөтөлбөртэйгөөр оролцох талаар санал бодлыг сонсож, хэлэлцлээ. Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулж хуулийн талаар мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд ямар ажлыг хийж амжуулсан бэ?

2012 оны сонгуульд юунаас болж ялагдсан бэ гэдэгт намын гишүүн бүр анхаарлаа хандуулж ярьдаг. Хамгийн гол нь эв нэгдлийн асуудал байсан. Нэгдмэл, зохион байгуулалтгүй байсан учраас ялагдсан юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс өнгөрсөн хугацаанд эв нэгдлийг эрхэмлэж, намын дотоод асуудлаа цэгцлэх үл ойлголцлыг арилгах нэгдсэн нэг хүчийг төвлөрүүлэх үйл ажиллагаандаа бүх цаг, хүчээ зарцуулсан.

Нийслэлийн хөгжлийн гол цөм нь юунд оршиж байна вэ? Энэ цөмийг яаж хэрэгжүүлэх боломжтой бол?