УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.02.29

Хууль биелүүлдэггүй Засгийн газраас хуулийн дагуу хариулт нэхэх нь утгагүй

"Тодруулга" булангаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

Хууль эрх зүйн хүрээнд авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй, боломжгүй гэсэн хариу өгсөн тохиолдолд Ерөнхий сайд өөрийнхөө хүслээр ч юм уу, намын тохироогоор ч юм уу танай намын санал болгосон хүнийг нэр дэвшүүлэх эрх байгаа юу?

-Утгагүй зүйл зөндөө болоод байна. Ерөнхий сайдад Авлигатай тэмцэх газраас олон удаа болохгүй гэхэд Ерөнхий сайд шийдвэр гаргаад явж байсан. Тиймээс Ерөнхий сайд ямар шийдвэр гаргахыг өмнөөс нь дүгнэж чадахгүй байна. Тухайлбал төрийн нарийн бичиг хийж байсан Ганчимэг гэж хүнд АТГ-аас дэмжихгүй гэсэн хариу өгч байсан.

Одоо Төрийн нарийн бичиг Ламбаа нь төрийн жинхэнэ албан хаагч, улстөрийн албан хаагч биш. Гэтэл өнөөдөр хууль зөрчөөд буюу насны хязгаарыг хэтрүүлээд, төрийн албаны зөвлөлийн ямар ч дүгнэлтгүй сууж байгаа. Энэ хууль биелүүлдэггүй засгийн газраас хуулийн дагуу хариулт нэхэх нь утгагүй байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс...