Салбарын дарга нарын зөвлөгөөн боллоо
2016.03.04
Салбарын дарга нарын зөвлөгөөн боллоо
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн /ММНБИ/-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн өнөөдөр болж байна.
Зөвлөгөөнд 23 салбар болон УБ салбарын байнгын ажлын хэсгийн дарга нар оролцож байна. Зөвлөгөөний эхэнд бүртгэл, санхүүгийн ажилтнууд ажилдаа хариуцлагатай хандаж, шинээр батлагдсан Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулийг хэрэгжүүлэхэд 2016 онд анхаарал тавьж ажиллахыг ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн хэлсэн үгэндээ онцолсон.
Зөвлөгөөн ММНБИ-ийн хороод хэлтсийн дарга нарын мэдээллээр үргэлжилж байна.