ДНБХ РУАНДА улсын нягтлан бодох бүртгэлийг бэхжүүлэхэд туслалцуулахаар асса-г сонголоо
ДНБХ РУАНДА улсын нягтлан бодох бүртгэлийг бэхжүүлэхэд туслалцуулахаар асса-г сонголоо
2016.01.19

ДНБХ РУАНДА улсын нягтлан бодох бүртгэлийг бэхжүүлэхэд туслалцуулахаар асса-г сонголоо

Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбоо Урванда улсын нягтлан бодох бүртгэлийг бэхжүүлэхэд туслуулахаар Английн АССА-г сонголоо. Урвандагийн Нягтлан Бодогчдын Институт нь 2008 онд Руандагийн засгийн газрын тусламжтайгаар байгуулагдсан ба 2012 онд ДНБХ-нд дэд гишүүнээр элссэн байна. 

Урвандагийн Мэргэшсэн Нягтлан бодох бүртгэлийн хамгийн том мэргэжийн байгууллага 250 гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. “Чадвартай мэргэжилтэн, өсөн нэмэгдэж байгаа хүчин чадал Руандагийн эдийн засагт сайнаар нөлөөлөх учир мэргэжлийн хөгжлийг дэмжихээр АССА-г сонгосон нь зөв үйл явдал боллоо” хэмээн ДНБХ-ын Стратеги, үйл ажиллагаа хариуцсан захирал Алта Принслоо хэлэв. 
Төслийн хүрээнд АССА Руандагийн МНБИ-тэй хамтран нягтлан бодох бүртгэлийн боловсрол болон мэргэжлийн тасралтгүй хөгжлийг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх аж. 
Английн АССА нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагыг бэхжүүлэх, ялангуяа шинээр үүсэн бий болсон эдийн засагтай орнуудын мэргэжлийн хөгжлийг сайжруулах 40 гаруй жилийн туршлагатай байгууллага юм.