АССА-ийн нээлттэй өдөрлөгт урьж байна
АССА-ийн нээлттэй өдөрлөгт урьж байна
2016.01.19

АССА-ийн нээлттэй өдөрлөгт урьж байна

AССА-д сурч байгаа болон сурахаар төлөвлөж байгаа нягтлан бодогч нарыг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны Лхагва гаригийн 17.00 цагт ММНБИ-ийн байранд эхлэх нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ арга хэмжээнд ММНБИ-ийн удирдлага оролцож, хичээлээ амжилттай дүүргэсэн болон шалгалтаа амжилттай өгсөн оюутнуудад баяр хүргэж, сертификат гардуулна. АССА-ийн гишүүн болсон нягтлан бодогчдын төлөөлөл, ММНБИ-ийн сургалтанд хамрагдаж  байгаа оюутнууд өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, санал бодлоо солилцох бөгөөд та бүхэн АССА-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл,  АССА болсны давуу тал, АССА-д орж байгаа сүүлийн үеийн өөрчлөлт шинэчлэлтүүд, институт дээр хэрэгжиж байгаа АССА хөтөлбөр,  түүний давуу талууд болон бусад мэдээллийг авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70115758 дугаараас лавлана уу.