2016 онд эдийн засгийн гол нөлөө үзүүлэх хуулиуд хэрэгжиж эхэлнэ
2016.01.08

2016 онд эдийн засгийн гол нөлөө үзүүлэх хуулиуд хэрэгжиж эхэлнэ

Санхүүгийн асуудлыг гол зөвлөгч болж байдаг бүртгэл санхүүгийн ажилтнуудад зориулсан шинэ мэдээлэл хүргэх зорилготой жил бүрийн нэгдсэн арга хэмжээ болж тулгамдсан асуудлаа хэлэлцлээ.

2015 он бүртгэл санхүүгийн мэргэжилтнүүдийн хувьд хүндхэн сорилт даван туулсан. Тэр хэрээр туршлага хуримтлуулсан жил боллоо хэмээн тус салбарынхан дүгнэж байна. Мөн 2016 он бол эдийн засгийн үр өгөөж өгөх шинэ хуулийн хэрэгжилтийн үе тохиож байгаа нь эдийн засагчид, санхүүчидээс ихээхэн хүчин чармайлт шаардсан жил болно хэмээн үзэж болохоор байна. Тиймээс бүртгэл санхүүчид энэ жилийн нэгдсэн арга хэмжээгээ шинэ цаг үе, шинэ орчин сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Ч. Чимидсүрэн: Өнгөрсөн жил хөрөнгө, үнэт цаасны зах зээлд нягтлан бодогчдын оролцоо ямар байх чиглэлээр ярилцаж байсан бол энэ жил ил тод тайлагналын системийг ярьж байгаа өөрөөр хэлбэл нэг байгууллага нэг тайлан буюу нэгдмэл тайлагналын асуудлаар ярьж байгаа. Энэ талаар манай улсын хувьд хууль эрх зүйн орчин бүрдээгүй, хариуцаж авч байгаа газар байхгүй байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...