Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хэлтэс байгуулагдлаа
ММНБИ-д 2016 онд Стандартын хэлтэс шинээр байгуулагдлаа. Өнгөрсөн онд шинэчлэн батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуульд Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороог ажиллуулахаар тусгаж, бүтэц, чиг үүргийг тодохойлж өгсөн билээ. Хуулийн дагуу энэхүү хороо нь санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, аудитын олон улсын стандартын албан орчуулгыг хянан, хэрэглээний тайлбар, зөвлөмжийг батлах; Нягтлан бодох бүртгэлийн үндэсний болон холбогдох стандарт, журам, хянан батлуулахаар санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх; Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооны үйл ажиллагааны журмаар тогтоосон бусад үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд ММНБИ-ийн стандартын хэлтэс энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах юм.