Салбарууд 2015 онд хийсэн ажлаа танилцууллаа
Салбарын дарга нарын зөвлөгөөн үргэлжилж байна. Батлагдсан хөтөлбөрийн дагуу салбарын дарга нар 2015 оны үйл ажиллагааны товч тайлангаа танилцууллаа.
2015 онд ММНБИ-ийн салбарын дарга нар орон нутгтаа гишүүд болон санхүүчдэд зориулан уламжлалт сургалтуудаас гадна олон шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулжээ.
Тухайлбал, 13 салбар ММНБИ-ийн нээлттэй өдөрлөгийг салбартаа зохион байгуулсан, Ховд салбар ММНБИ-ийн салбаруудаас анх удаа өөрийн байртай болсон, ихэнх салбар байгууллагуудад салбарын туг аялуулсан, спортын 14 дүгээр тэмцээнд баг тамирчдаа оролцуулж амжилт үзүүлсэн, шилдэг санхүүчдийг шалгаруулсан, гишүүдийнхээ дунд аялал амралт зохион байгуулсан, сүүлийн үеийн шинэ сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ. Зөвлөгөөн үргэлжилж байна.