A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

Су.Батболд: Парламентын гишүүдийг аль зодолдохыг тэр гэдэг юм
Су.Батболд: Парламентын гишүүдийг аль зодолдохыг тэр гэдэг юм
2012.09.03

Су.Батболд: Парламентын гишүүдийг аль зодолдохыг тэр гэдэг юм

  Су.Батболдтой ярилцлаа.

-Орон нутгийн сонгуулийн тухай хууль гацчихлаа. "Шударга ёс эвсэл" завсарлага авчихсан байна. Сонгууль нь дөхөж байхад ийм гацаа үүсгэх нь хэр зөв юм бол?

-Ардчилсан намын зүгээс Орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ-ын сонгуулийн хуультай уялдуулж өөрчлөлтхийх гээд байх шиг байна. Өнгөр-сен парламентын бүрэн эрхийн хугацаанд Орои нутгийн сонгуулийн хуулийг яаж өөрчлөх тухай байр сууриа илэрхийлсэн хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч хэлэлцэж амжаагүй. Тэгээд одоо АН-ынхны ергөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа юм шиг билээ. Орон нутаг, УИХ-ын сонгуулийг заавал хамт явуулах гээд байх шаардлагагүй. Сонгуулийн үеэр гардаг элдэв маргаан будлианыг зохицуулахын тулд хуульд зарим өөрчлөлтийг оруулах нь зөв. Түүнээс биш орон нутгийн сонгууль мажоритар тогтолцоогоор явах хэрэгтэй.

-Холимог тогтолцоогоор явж, автомат машинаар санал тоолохын буруу байхгүй юм биш үү?

-Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол иргэдийн төлөөллийн байгууллага байхгүй юу. Орон нутгийн амьдралд улс төрийн нам оролцоод хэрэггүй шүү дээ. Дээд шүүхэд бүрт-гэлтэй улс төрийн 20 гаруй намаас хөдөө орон нутагт "хөлтэй" нам цөөн л дөө. Ер нь хөдөө орон нутагт хамгийн их бэхэж-сэн нь МАН. Энэ утгаараа бид орон нутаг дахь улс төрийн намын оролцоог дэмжиж болно. Тиймээс АН-аас ергөн барьсан хуулийн төсөлд тусгагдсан зүйлийг дэмжих боломжтой. Гэсэн ч Үндсэн хуулиа дээдэлж, түүнд заасны дагуу Иргэдийн хурлаа сонгох хэрэгтэй гэдэг байр суурийг баримталж байгаа юм. Орон нутаг дахь улс төрийн оролцоог аль болох багасгах нь зүйтэй. Орон нутагт аль нэг улс төрийн намын бүлэг байгуулчихаад жижиг парламент үүсгэж, маргаж мэтгэлцээд байх албагүй. Орон нутгийн эрх хэмжээний асуудлыг иргэд өөрсдөө шийддэг байвал дээр л дээ. Автомат машинаар санал тооллоо гэхэд түүнд бүрэн итгэлгүй байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн зарим дүн одоо болтол эргэлзээ терүүлсэн хэвээрээ байгаа. Үнэндээ Монголын ард түмэн нийтээрээ нэгэн дуугаар автомат машинд итгэж байна гэж хэлэхгүй эргэлзэж байна шүү дээ. Үнэхээр автомат машиныг хэрэглэнэ гэвэл санамсаргүй түүврийн аргаар тойрог бүр дээр саналын хуудсыг гараар тоолох ёстой. Угаасаа нэг их олон зуун сонгогч байгаа биш заавал автомат машинаар тоолоод байх шаардлагагүй юм. Гараар тоолчиход болно.

-Автомат машин хэрэглэснээр саналык хуудсыг шударгаар тоолсны баталгаа гудамжны гэгдэж байсан намуудын талөөлөл парламентад олноор ирсэн гэж хэлэх хүмүүс бий...

-Автомат машинаас биш сонгуулийн тогтолцооны үр дүн байхгүй юу. Холимог тогтолцоогоор, сонгууль явсан учраас гудамжинд тэмцэл хийж байсан намуудын төлөөлөл парламентад орж ирсэн шүү дээ.

-Улс төрийн намууд Орон нутгийн сонгуулийн хуулийн талаар танай нам Шударга ёс эвсэлтэй хэлэлцээ хийх юм уу. Энэ нь АН-ын эсрэг нэгдэж байна гэж ойлгож болох уу?

-Үгүй ээ. Манай нам санаачлаад улс төрийн бүх намтай Орон нутгийн сонгуулийн хуулийн та-лаар хэлэлцүүлэг хийхээр болсон. Зарчмын саналуудаа солилцож, ярилцах зорилготой байгаа. Манай нам аль болох өөрийнхөө саналыт хамгаалахын төлөө явна. УИХ-аар зарчмын зөрүүтэй саналаа оруулна. Гэвч манай нам бүлэггүй учраас боломж хомс байгаа. Бид орон нутгийн эрх ашгийг хамгаалсан санал оруулна. Ер нь Сонгуулийн хуулийг аль нэг нам манайд ашигтам гэсэн байдлаар санаачилж болохгүй шүү дээ.

-Сонгуульд санал өгөх нь иргэн хүний үүрэг гэсэн заалт Орон нутгийн сонгуульд тусгагдаж байгаа юм билээ. Та энэ талаарямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгууль өгөх нь иргэн хүний үүрэг байж болно. Гэхдээ үүргээ биелүүлээгүйн төлөө хариуцлага тооцдог байж болохгүй. Төрийн албан хаагчийг төрд ажиллуулах эсэхийг шийддэг байж таарахгүй. Сонгуульд санал өгөх, өгөхгүй нь тухай хүний эрхийн асуудал шүү дээ.

-Танай нам УИХ-д бүлэгтэй болох гарц байна уу?

-Бүлэгтэй болохын тулд тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглана даа. Хууль бус УИХ-ын даргг хууль бус үйлдэл гаргаж, ийм зүйл хийж болохгүй, Энэ нь Монголын парламентын ардчилалд ихээхэн аюул занал учруулж байна. Парламентын гишүүдийн эрхийг боогдуулж, нэг хүн дураараа авирлаж болохгүй. Цаашдаа зөвхен АН төр бариад байхгүй байлгүй. Гэтэл өнөөдөр тэд юу ч үзээгүй юм шиг зан гаргаж байна. Ус үзээгүй гутал тайлж, уул үзээгуй хормой шууж хэрэгтүй.

-Бүлгийн асуудлаас болоод танай намын гишүүн нэгийнхээ биед халдлаа...

-Хууль бус үйл ажиллагаа парламентын ги-шүүдийг ийм байдалд хүргэж байна шүү дээ. УИХ-ын дарга гишүүдийнхээ эв нэгдлийг хангах үүрэгтэй. Гэтэл нөгөөдүүлээ хооронд нь зодолдуулаад сууж байна.

-Гэхдээ энэ бол У.Хүрэлсүх гишүуний өөрийнх нь ёс зүйтэй холбоотой байх л даа. Гишүүн хүн дургүй хүргэсэн болгоноо цохиж унагаагаад байх ёсгүй баймаар юм..

-Парламентын гишүүдийн аль зодолдохыг тэр гэдэг юм. Манайхаас бусад улсын парламентын гишүүд байнга зодолдож байдаг биз дээ.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.