Г.Баярсайхан: У.Хүрэлсүхтэй Монголын төр өөрийн хууль цаазаараа ярина гэж бодож байна
2012.08.30

Г.Баярсайхан: У.Хүрэлсүхтэй Монголын төр өөрийн хууль цаазаараа ярина гэж бодож байна

 
УИХ-ын гишүүн Г.Баярсайханг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх өнөөдөр болж буй чуулганы хуралдаан дээр цохиж авсан юм. Энэ талаар Г.Баярсайхан гишүүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-У.Хүрэлсүх гишүүний үйлдлийн талаар?
-Миний хувьд гар зөрүүлсэн зүйл байхгүй. Монголын төр ариун сүм байх ёстой гэж би ойлгодог.  Монголын төрд, ард иргэдийхээ төлөө эрх ашгаа нэгдүгээрт тавьсан хүн энэ танхимд орж ирдэг гэж боддог. Миний хувьд өөрийн байр суурийг УИХ-д илэрхийлсэн. Харин харамсалтай нь МАН-ынхан, ялангуяа гишүүн У.Хүрэлсүх ёс суртахууны алдаа гаргаж байна гэж харж байна. Монгол Улсын Их хурлын гишүүний эрх чөлөөнд чуулганы танхимд халдаж байгаа нь Монголын улс төрд байж болохгүй ёс зүйн том алдаа гэж үзэж байна.
-УИХ-ын гишүүний эрх чөлөөнд халдлаа. Таны дараагийн авах арга хэмжээ?
-Монгол Улс хууль цаазтай. Миний хувьд У.Хүрэлсүхтэй ярих зүйл байхгүй. У.Хүрэлсүхтэй Монголын төр өөрийн хууль цаазаараа ярина гэж бодож байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.