Амь зуух гэж зүдэрч яваа ганц бие бүхэл бүтэн давхарга үүсчихээд байна
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна даа. Тойрог руугаа яваад ирсэн үү?
-УИХ-ын ээлжит бус чуулганы дараа Завхан аймгаар яваад ирлээ. Иргэд, олон түмэнтэй уулзаж тэдний амьдрал, ахуйтай танилцаж, цаг үеийн байдал болоод өнөөгийн нийгэм эдийн засгиин төлөв, намрын чуулганы онцлог, хэлэлцэж баталсан хууль, шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2020/, “ Алслагдсан бүсийн хөнгөлөлт эдлэхээр тусгагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг иргэд ихээхэн сонирхож асууж тодруулж байна
Мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ унаж, орлогын эх үүсвэр нь хумигдсанаар малчдын амьдрал хүндэрч бэлэн мөнгөний хомсдолд орсон байна. Ийм учраас төр засгаас хөрсөн дээрээ бууж бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлээсэй гэсэн хүлээлт их үүссэн байна. Мөн цалин тэтгэврээ нэмээсэй гэсэн хүлээлт их байна.
-Завхан аймагт өвөлжилт, хаваржилт хэр байна даа. Цас зуд ихтэй байна уу?
-Өвөл цас их унаснаас зарим сумдад өвөлжилт хаваржилт хүнд байна. Завхан аймгийн нийт нутаг дэвсгэр битүү цасан бүрхүүлтэй байгаагаас Асгат, Баянхайрхан, Баянтэс, Идэр, Их- Уул, Нөмрөг, Отгон, Сонгино, Тэлмэн, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Яруу сумын нутагт цасны зузаан 20-60 см хүрч, цагаан зудтай, Сантмаргац, Улиастай, Ургамал, Цагаанчулуут, Шилүүстэй сумын цасны зузаан 10-19 см-т хүрсэн зудархуу байгаа учраас малын бэлчээрийн асуудал хүндрэлтэй байна.
-Тусламж дэмжлэг хэр хүрч байна?
-Өвөлжиж, хаваржилт хүндрэлтэй байгаа сумдад ОБЕГ-аас тусламж, дэмжлэгийг цаг хугацаа алдалгүй хүргэж байгаад баяртай байна. Мөн НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газарт хандсанаар Асгат, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Яруу, Нөмрөг, Отгон, Шилүүслтэй, Сонгино, Тэлмэн, Тэс, Түдэвтэй зэрэг 12 сумын 1100 гаруй өрхөд хүмүүнлэгийн тусламж ирүүлэхээр болсон. Ер нь тусалж үзүүлж болох бүх боломжийг судлаж гадаад, дотоодын байгууллагуудад хандсан.
-МАН-ын нэр бүхий гишүүдтэй хамтран өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг санаачилсан нь нийгмийн зүгээс дэмжлэг хүлээж байна. Гэхдээ ийм хууль батлах цаг нь мөн үү?
-1990-ээд онд өрх толгойлсон эмэгтэй 13 мянга орчим байсан. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2014 оны байдлаар өрх толгойлсон эх 80828, эцэг 22354, нийт 103,182 болсон байна. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 40433, эцэг 7971 байна. Монгол Улсад 700 мянга гаруй өрх байдаг. Тэгвэл өрх толгойлсон эцэг, эхтэй гэр бүл нийт өрхийн 14.7 хувийг эзэлж байна. Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед жирийн иргэн ажлаа хийгээд цалингаараа өрх гэр амьдралаа авч явахад хүнд байна.
Гэтэл бага насны хүүхэдтэй ганц бие, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр бага, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд нь хүрэлцэхгүй байна. Энэ нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол эрүүл мэндийн үилчилгээнд бүрэн хамруулж хөгжүүлэхэд нь хүндрэл учирч байна. Түүнчлэн өрх толгойлсон эцэг, эх, тэдний хүүхдүүд өнчрөл, хагацал, гэр бүл салалт зэргээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход нь туслах сэтгэлзүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хомс, хүртээмжгүй байна.
Сэтгэл санааны хямралаас богино хугацаанд гарч чадаагүйн улмаас амьдрал нь уруудаж доройтох, аж ахуйгаа хэвийн авч явах чадамжгүйгээс болоод хүүхдийн эрх ашиг хохирох зэрэг сөрөг үр дагаврууд бий болсоор байна.
Энэ хуулийн төслөөр хавтгайрсан гэж үзээд байгаа халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлж байна. Яахав, гэр бүлийн салалт нэмэгдэнэ гэсэн улс төрийн зорилготой сөрөг сурталчилгаа ганц нэг явж байна. Энэ бол бодлого боловсруулагчид маань бодит амьдралаас хэр холдсоныг харуулж байна.
-Манай улсыг ниигмийн халамжийн бодлого сайтай гэдэг. Өрх толгойлсон эцэг, эхэд зориулсан ямар бодлого, ямар хууль эрх зүйн орчин үйлчилдэг юм бэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн... аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй”, “Гэр бүл, эх, нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” хэмээн заасан байдаг. Нийгмийн халамжийн тухай хуулийг 2012 онд шинэчлэн батлахдаа нийтийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд хүнсний талон, мөнгөн тэтгэмж, эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээ үзүүлэх заалтууд тусгасан хэдий ч хүнсний талон олгохоос бусад нийгмийн халамжийн үйлчилгээ, дэмжлэг, мөнгөн тусламж өнөөг хүртэл зорилтот бүлгүүд рүү хандаж зохих ёсоор, бодитойгоор хэрэгжихгүй байна.
Мөн манай улсын нийгмийн халамжийн тухай хуулиар ганц бие эцэгт үзүүлж байгаа халамж, хөнгөлөлтийн эрх зүйн зохицуулалт, нийгмийн үйлчилгээний талаар тодорхой хязгаарлатг. нөхцөлүүдийг заасан байдаг. Тухайлбал, олон хүүхэдтэй боловч 50 нас хүрээгүй, нэг, хоёр хүүхэдтэй боловч мөн 50 нас хүрээгүй ганц бие эцгүүд нийгмийн халамжийн тэттэвэр авах эрхгүй, нэг, хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эцэг, эк нийгмийн халамжийн тэтгэмжийг хүртэх эрхийг хуулиар хязгаарласан байна.
-Хуулийн төсөлд хавтгайрсан мөнгөн тусламж туссан юм уу?
-Хүүхэд асрах чөлөөтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажилгүй байгаа өрх толгойлсон эцэг, эхэд хелөлмөрийн хөлсний доод хэмжээтэк тэнцэх мөнгөн тэтгэмжийг сар бүр олгож, чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар оруулсан. Мөн хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтэд зориулан амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр олгож байхаар тусгасан.
Хан-Уул дүүрэгт нэг хүүхэдтэйгээ, хоёр өнчин дүүтэйгээ тэдэнд олгогддог гурван хүүхдийн 60 мянган төгрөгөөр дөрвөн ам бүлээрээ амь зууж, зуны амбаарт түлэх түлшгүй амьдарч байгаа охиныг харсан хүн бүрийн сэтгэл өмөрч байсан. Сайхан сэтгэлтэй хүмүүс маань хандивын аян өрнүүлж тусалцгаасныг бүгд мэдэж байгаа.
Хэлэлцүүлэгт ирсэн нэг ээж “2-7 насны гурван хүүхэдтэй нөхөр нь хаяад явсан. Аргагүйн эрхэнд хүүхдүүдээ өдөржин эзэнгүй орхиод ажил хийж байна. Энэ ажил нь түр зуурынх, цаашдаа хаана, яаж амь зуухаа мэдэхгүй байна” гээд уйлж байна. Энэ хүн дээрх охиноос дор байдалд байна. Орох орон, оочих аягагүй. Тэгвэл ийм л бүхэл бүтэн давхарга үүсчихээд байна. Ядаж энэ ээж сарын 192 мянган төргөг авдаг болчоосой л гэж бодож байна.
-Шүүхээр тогтоогдсон хүүхдийн мөнгөө төлдөггүй, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээсээ зугтаж байна. Халамж гэхээс илүү энэ асуудлыг хөндвөл яасан юм бэ?
-Манай ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэгч нар ажлаа маш сайн хийдэг, их ачаалалтай ажилладаг юм билээ. Өнөөдрийн байдлаар ШШГЕГ-ын тэтгэлэг авах 11393 хүүхэд бүртгэлтэй, үүнээс 5745 хүүхэд тэтгэлэгээ тогтмол авч байна гэж мэдээлсэн. Тэгвэл үлдсэн хүмүүсийн араас тасралтгүй хөөцөлдөж, уйгагүй ажилладаг юм байна. Энд иргэний үүрэг, хариуцлагын асуудал давхар яригдах ёстой. Шүүхийн шийдвэрт биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээ авах, баривчлах, саатуулах, эрх нь ШШГЕГ-т хуулиар байдаггүй.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна.
-Иргэний үүрэг, гэр бүлийн гишүүдийн хариуцлага, ёс суртахууны асуудлууд хангалтгүн байна гэсэн үг үү?
-Гэр бүлийн гишүүдийн хариуцлагын асуудал, иргэдийн ёс суртахууны асуудлыг бид ярих цаг нь болсон. Гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг хүүхдийн өмчлөх эрхтэй холбож хуульчлах нь Монгол гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах гэр бүлийн задралыг зогсооход чухал ач холбогдолтой гэж үзэж 2011 онд Монгол улсын гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл батлуулж чадаагүй байна.
Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх нь хүүхдийн амьдралынх нь эдийн засгийн баталгаа, эмэгтэйчүүд эрчүүдийн эрхээ тэгш эдлэх боломж юм гэсэн байр сууриа хамгаалж хуулийн төслөө батлуулахын тулд ажиллаж байна. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Гэр бүлийн хөгжил, хүүхдийн талаарх төрийн бодлогыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагатай болох гэр бүлийн гишүүдийн хариуцлага хүүхдийн эрх ашиг, өмчлөх эрхийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгаад ажиллаж байна. Залуучууддаа хандаж юуны төлөө, яах гэж гэр бүл болсноо, эцэг өвгөдийнхөө удам угсааг хэрхэн залгамжилж байгаагаа тунгаан бодож гэр бүлийнхээ үнэт зүйлсийг эрхэмлэж явахыг хүсье.