2016.03.22

2012 оноос хойш Хэнтий аймагт 270 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн

“Танил хүн” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Хэнтий аймгийн тойргоос сонгогдсон  УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар оролцлоо.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

“АН 2012 оны сонгууль “Монгол хүн 2020” гэсэн мөрийн  хөтөлбөрийг боловсруулж орсон. Өнгөрсөн хугацаанд УИХ  2016 он хүртэл эрх зүйн шинжтэй 1400 хууль батлан гаргасан. Үүнээс 1017 бие даасан хууль шинээр гаргасан юм. Мөн олон улсын гэрээг соёрхон баталж, 789 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Хэнтий аймагт хэдэн төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн бэ?

2012 оноос хойш Хэнтий аймагт нэгдсэн дүнгээр 270 тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн. Үүнээс 160-170 орчим тэрбум нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад нь концессийн хөрөнгө оруулалт юм.

Бор-Өндөр суманд хоёр томоохон үйлдвэрийг байгуулах гэж байна. Иргэдийн зүгээс хэр таатай хүлээж авч байна вэ?

Ер нь бусад сумууд их дуртай хүлээж авч байна. Ажлын байр шинээр бий болж, шинэ мэргэжлүүд их бий болно. Бор-Өндөрчүүд ч үүнийг дэмжиж байгаа.

    Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү