Завгүй гишүүн
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2016.03.11

Завгүй гишүүн

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ойрын үед тун завгүй байгаа аж. Учир нь, УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан гишүүд тойрогтоо ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг мөн өөрсдийн хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай.

Үүнийг ч эрхэм гишүүдийн сонгогчдын өмнө хүлээсэн чухал даалгавар гэж ойжож болно. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд ажиллаж, тойргийнхоо сонгогчидгой уулзсан байна.

Энэ үеэр тэрбээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ харилцан санал солилцжээ. Уулзалтын үеэр сонгогчдын хамгийн их сонирхсон асуулт нь Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт мөн санал тоолох автомат буюу хар машин байсан аж. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал иргэдийн анхаарлын төвд байсан бш өөд МАН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаад талархал илэрхийлжээ. Түүнчлэн энэ үеэр УИХ-аас баталсан хууль тогтоомжийг танилцуулсан завгүй гишүүндээ талархал илэрхийлээд амжсан байна.