2016.03.24
Уламжлалт сайн зүйлсийг орон даяар түгээн дэлгэрүүлэх ёстой
Увс аймаг боловсролын 10 хоногийн аян зарлажээ.
Тус аяны хүрээнд аймгийн хэмжээний бүх багш нарын зөвөлгөөнийг зохион байгуулсан байна.
Уг зөвөлгөөнд 19 сумын 1380 багш оролцож туршлага судлан, БСШУ-ны яам болон аймгийн зүгээс сүүлийн дөрвөн жилд боловсролын салбар хийсэн ажлуудын тайланг сонссон аж.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Бид уламжлалт сайн зүйлсийг улс орон даяар түгээх зорилготой. Хэдэн шавь байсан ч бүгдийн сургаж чадсан гайхамшигтай багш нар Монголд хэдэн мянгаараа бий. Тэр хүмүүсийн арга барилыг түгээн дэлгэрүүлэх нь бидний хувьд хамгийн чухал” гэдгийг онцоллоо.