Увс аймгийн шүүх, хуулийн байгууллагын алба хаагчидтай уулзлаа
2025.02.14

Увс аймгийн шүүх, хуулийн байгууллагын алба хаагчидтай уулзлаа

Увс аймгийн шүүх, хуулийн байгууллагын алба хаагчид, Монголынхуульчдын холбооны салбар зөвлөлийн хамт олонтой уулзлаа. Уулзалтаар Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцов. Түүнчлэн шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг, маргаан хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцсэн юм.

УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарч, хуулийг хоёр өөр хэрэглээтэй мэт харагдуулдаг журмуудыг цэгцлэхээр ажиллаж байна. Алба хаагчдын зүгээс шүүх эрх мэдлийн системийн өөрчлөлтийг боловсон хүчний нөөцөөс нь эхлээд цогцоор нь авч үзэх шаардлагатай талаар саналууд хэллээ.Увс аймагт гурван шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүн дутуу ажиллаж байгаагийн улмаас шүүгчийн ачаалал ихсэх, хэрэг маргаанаа түргэн хугацаанд шийдвэрлэж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд үүсэж байгааг онцолж байна.

Уулзалтын үеэр дараах хэдэн асуудлыг онцолж хэллээ.

  • - Шудрага ёсны систем нь иргэд, аж ахуй нэгжийг ялгадаггүй, хуулийн хүрээнд, шудрага, үнэн талдаа байх шаардлагатай байна.
  • - Иргэд, нийгмийн төрд итгэх итгэл та бүгдийн гаргаж буй шийдвэрээс шууд хамааралтай
  • - Дэлхийн шудрага бус, мөнгөтэй, хөрөнгөтэйд үйлчилдэг болсон энэ аймшигтай нийгэмд юу хэрэгтэй байна гэхээр үнэнд гүйцэгддэг, шудрага ёс нь түрүүнд алхдаг байх, зөрчигдсөн эрх нь шударгаар сэргээгддэг байх. Ийм нийгэмтэй, шудрага системтэй байх эзэд нь шүүгдчид юм.
  • - Шүүгчид болон прокурорууд нь зөвхөн хуулийг сахиулагч, хэрэгжүүлэгчид биш, харин өөрчлөлтийг бий болгодог төлөөлөгчид байх хэрэгтэй байна.
  • - Шүүгч, хууль сахиулагчдийн шийдвэрүүд нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, хүний эрхийг хамгаалах, хүчирхэг, мөнгөтэй шудрага үйл хийдэг хүмүүсд хариуцлага ноогдуулж чаддаг чадвартай байж л сайхан нийгмийг бүтээнэ. Авлига, ялгаварлан гадуурхалт зэрэг асуудлууд хэвээрээ байгаа энэ үед шударга ёсны төлөөх та бүхний зориг, үнэнч байдал улам бүр чухал болж байна.
  • - Энэ орчныг бий болгоход процессийн олон асуудлууд байгааг хүлээн зөвшөөрнө. Хүний нөөцийн хомсдол, шийдвэр гаргах процессийн хүнд суртал, хүчин чадлын хомсдол, тоног төхөөрөмж, технологи хоцрогдсон, хуулийн ойлгомжгүй байдал зэрэг байгааг сайжруулах нэн шаардлагатай.

Шударга ёсыг хэрэгжихгүй, хойшилдог системтэй байна гэдэг нь шударга ёсыг үгүйсгэхтэй адил бөгөөд бид бүгдэд нь үр дүнтэй, хүртээмжтэй, шударга тогтолцоог бүтээхээр хичээх ёстой." УИХ-н гишүүний хувьд энэ орчныг бий болгоход хамтран ажиллахаа илэрхийллээ