2016.03.28

Том эрх ашгийн үүднээс хоёр нам хүчээ нэгтгэх ёстой

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

МАН, МАХН эвсэж сонгуульд хамтран ажиллах асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн явц ямар байна вэ?

Энэ талаар сүүлийн үеийн мэдээлэлгүй байна. Хоёр талаас дөрөв, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг гарган, ярилцаж байгаа нь том дэвшил. Ингэх шаардлага ч бий.

Ахмад гишүүдийн зүгээс хоёр намыг нэгдэж, хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Хувь гишүүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

Ахмад гишүүд төдийгүй, залуу, дунд үеийнхэн, дүүргийн хороо, багийн, гишүүдийн хувьд ч ийм бодол санаа давамгайлж байна. Ер нь 2-3 жилийн өмнөөс тийм байр суурьтай байсан. Миний хувьд хоёр нам учраа олох хэрэгтэй л гэж үзэж байна. Учраа олж чадалгүй гурван сонгуулийг үзлээ. Хоёр нам саналаа хуваагаад алдсан. Эндээс хоёр нам хожигдсон гэхээс илүү ард түмэн, улс орон л хожигдлоо гэж бодож байна. Тиймээс том эрх ашгийн үүднээс хоёр нам хүчээ нэгтгэх ёстой. Хүчээ нэгтгэх бүхий л арга хэлбэрүүдийг ашиглах нь зүйтэй. Намууд нэгдвэл улс орны өмнө тулгарсан ямар том асуудлыг шийдвэрлэж чадах вэ гэдгээс л ярьж эхлэх байх. Харин сандал ширээний асуудлыг ярьж эхэлбэл бүтэхгүй.

МАХН-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх сонирхол хэсэг бүлэг хүмүүст байх шиг харагдаж байна?

       Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү