2016.03.29

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой

Улс орны хүндрэлээс үүдэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудал бүтэн жил хүлээгдэж байна.

 МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөрийн яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж эхэллээ.

“МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Яагаад гэвэл иргэдийн цалин орлогын худалдан авах чадвар төдий хэмжээгээр буурсан” гэж МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.