Уламжлалт “Болор үдэш” цэнгүүн боллоо
2011.06.09

Уламжлалт “Болор үдэш” цэнгүүн боллоо

2010 оны 12 дугаар сарын 11-нд “Decor” ресторанд болсон Төв аймийн оюутан залуучуудын холбооны шинэ жилийн “Болор үдэш” цэнгүүнд 27 сумын 150 гаруй оюутнууд шалгаран оролцсон бөгөөд тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дондог, ИНЕГ-ын дарга С.Батмөнх, Нутгийн залуучуудын холбооны Тэргүүн Г.Сурмаа нарын зочид оролцсон байна.

Уг цэнгүүний оргил мөч болох хийсэн бүтээснээрээ бусдыгаа манлайлсан салбар бүрийн шилдэг оюутнуудыг шалгаруулах ёслолын арга хэмжээг УИХ-ын гишүүн, Төв аймгийн Оюутан залуучуудын холбооны Тэргүүн Су.Батболд нээн шилдэг оюутнуудыг зарлахад эрдмийн салбарын шилдэг оюутнаар Зуунмод сумын харъяат МУИС-ийн оюутан Н.Уянга, Борнуур сумын харъяат МУИС-ийн оюутан Оюунтуул нар, нийгмийн салбарын шилдэг оюутнаар Зуунмод сумын харъяат ХААИС-ийн оюутан Л.Цэрэндаш, Зуунмод сумын харъяат СЭЗДС-ийн оюутан Одгэрэл нар, урлагийн салбарын шилдэг оюутнаар Сэргэлэн сумын харъяат СУИС-ийн оюутан С.Энхнаран, Баянцагаан сумын харъяат СУИС-ийн оюутан Наранцогт нар, спортын салбарын шилдэг оюутнаар Батсүмбэр сумын харъяат МУБИС-ийн оюутан Ган-Идэр, Угтаалцайдам сумын харъяат СЭЗДС-ийн оюутан Мухулай нар тус тус шалгарсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.