2011.02.21

Я.Батсуурийн Үйзэн хонгор бүсиин наадамд түрүүллээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь моринд хорхойтой нэгэн. Тэрбээр Монголын Шагайн холбооны ерөнхийлөгч, Морин спорт, уяачдын холбооны дэд тэргүүний сонгуультай аж. Саяхан Дорноговь аймагт Хутагтын хүлэгч галын нэрэмжит азарга, их нас, соёолон насны бүсийн уралдаан болсон байна. Их насны морины уралдааны түрүү магнайд Я.Батсуурийн Үйзэн хонгор давхиж, шилжин явах мөнгөн цомыг эзэндээ авчирчээ. Энэ ажнай Өвгөн ноёны нэрэмжит бүсийн уралдаанд гурвалж байсан гэнэ лээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.