УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Очирбатын мэндчтлгээ
2011.02.03

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Очирбатын мэндчтлгээ

Өвгөд, буурлууддаа үгсийн сайхнаар мэнд айлтгаж, ашдын билгээр ирээдүйг зөгнөсөн эртний сайхан уламжлалтай Монгол түмний Цагаан сарын баярын мэндийг Монголынхоо нийт ард түмэндээ хүргэе.

Өрх бүр таван тансаг идээ, шүүсээ дэлгэн, айл саахалт, ахан дүүс, ураг төрлөөрөө. цуглаж, Цагаан сарын шинийн нэгний шарагчин үхэр өдрийг угтахын ерөөлийг энэ ялдамд өргөн дэвшүүлж, Нийслэл хотынхоо хойморт дүнхийх сүүн цацалт, гахай савдагт хайрхнаараа овоглосон Чингэлтэйчүүд та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.


Өвлийг өнтэй давсны баяр Цагаан cap урин хаврыг дуудаж буй энэ цаг мөчид Монгол Улсад маань нийгэм, эдийн засагт олон эерэг үзүүлэлт гарчээ. Алдаа дутагдал, амжилт бүтээлийн аль аль нь төр улсын түвшинд ч, иргэн бүрийн хувьд ч бодож эргэцүүлэх боломж олгож, их сургамж үлдээжээ. Хямралын шуурга шувтарч, монголчууд бид их бүтээн байгуулалтын гараан дээрээ ирээд байна. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох чиглэлээр хийгдэж буй ажлууд хонгилын үзүүр дэх гэрлийг улам бүр тодруулж эхэллээ. Өдрөөс өдөрт өнгөжин дэвжих их ирээдүй бид бүхнийг хүлээж байна.

Чингэлтэйчүүд та бүхэн маань мөн адил их хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө бүтээлч хөдөлмөр, өрнүүн их амжилтаар түүхийн алтан хуудсыг арвижууллаа. Ялангуяа Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, бүтээн байгуулалт гэх мэтчилэн бүхий л талаараа хийсэн ажилтай, хэлэх үгтэй нүүр бардам угтаж байгаа нь сайшаалтай юм. "Иргэн баян бол улс баян", "Эрхэм баян эрүүл мэнд" гэсэн ардын мэргэн үг бий. Та бүхнийхээ эрх ашгийг төлөөлж, Монгол Улсынхаа хууль тогтоох дээд байгууллагад сонгогдон, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаагийн хувьд миний бие эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн хамгийн чухал салбарын үйлчилгээг иргэд, сонгогчдынхоо хэрэгцээ, шаардлагад нийцүүлж, улам боловсронгуй болгохын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Өмнөх жилүүдэд хийсэн ажлаа үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ, шинээр бодитой, бүтээлч ажил зохион байгуулахад та бүхний идэвх санаачилгатай оролцоо чухал үүрэгтэй. Та бидний хамтын хөдөлмөр цаашдаа ч нийгмийн асуудлуудыг шийдэх гарц нь байна гэдэгт найдаж байгаагаа энэ дашрамд дуулгая."Тийн урвагч" хэмээх төмөр бар жилээ амжилт бүтээлээр үдсэн та бүхэн минь угтаж байгаа "Илжиг" хэмээх төмөр туулай жилдээ эрч хүч, эд баялгаар дүүрэн, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай байж, буян хишиг хурж, өлзий хутаг [бат орших болтугай. Та бүхэн Cap шинэдээ сайхан шинэлээрэй.

УИХ-ын гишүүн, УИХ-ын нийгмийн бодлого,боловсрол,соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.ОЧИРБАТ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.