Алтран шаргалтах дорнын их говийнхондоо төмөр туулай жилийн мэнд дэвшүүлье
2011.02.01

Алтран шаргалтах дорнын их говийнхондоо төмөр туулай жилийн мэнд дэвшүүлье

МЭНДЧИЛГЭЭ

Алтран шаргалтах дорнын их говийнхондоо ХҮII жарны төмөр туулай жилийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.Дорноговь, Говьсүмбэрчүүд та бид нэгэн зууны хоёр дахь аравныг их бүтээн байгуулалтын жил болгон угтаж байна. Өнгөрсөн онд говийн бүсийн эдийн засаг өссөн үзүүлэлттэй гарч, дэд бүтцийг сайжруулан төмөр зам барих асуудлыг төрөөс шийдвэрлэлээ.
Мөн тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойг элэг нэгт монголчууд бид шинэ зууны түүхэн ололт, амжилтуудаар угтаж буйг дурьдахад таатай байна. Дорноговь, Говьсүмбэр аймгийн ард иргэд, ахан дүүс та бүхний ажил үйлс төмөр туулай жилд өрнөн бүтэж, амьдрал ахуй тань дэвжин дээшлэхийн ерөөл дэвшүүлье. Төрийн нуруу түвшин, түмэн олон маань амар амгалан, хур бороо элбэг, идээ, ундаа бялхсан дэлгэр сайхан жил тохиох болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ЖАМЪЯНСҮРЭНГИЙН БАТСУУРЬ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.