Цагаан ордон Улаан өндөгний баярт бэлтгэж эхэллээ
2011.04.06

Цагаан ордон Улаан өндөгний баярт бэлтгэж эхэллээ

АНУ-ын Цагаан ордны урд талын ногоон талбайд жил бур Улаан өндөгний баяр тэмдэглэдэг уламжлалтай. 1878 онд эхэлсэн энэ баяр зөвхөн Дэлхийн I, II дайны үеэр л тасалджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэргий, хүүхдүүдийн хамт энэ баярыг шинэлэг маягаар угтах гэнэ. Дөрөвдүгээр сарын 25-нд «Бос, урагшаа» гэсэн уриан дор явагдах уг баярт тус улсын өнцөг булан бүрээс ирсэн 12 хүртэлх насны хуухдууд оролцож, өндөг өнхрүүлэх юм. Тэднийг Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар хоёр охиныхоо хамт угтан авна.2011 оны өндөг ер бусын буюу «ногоон» байх аж. Энд өнгөний тухай яриагүй, харин 100 хувь экологийн стандартад тэнцсэн гэсэн утгаар хэлжээ.

Ягаан, шар, ногоон өнгийн өндгөн дээр Обама, Мишель нар гарын үсэг зурсан ба сав, боодлыг ч байгальд ээлгэй материалаар бүтээсэн аж. Хуухдууд харихдаа эко ӨНДРИЙГ бэлгэнд авах ба хүссэн хумүүс захиалж болох гэнэ. Үндэсний паркуудын сан эдгээр өндгийг үйлдвэрлэж, түгээж байгаа. Учир нь Цагаан ордны өмнөх нуга энэ байгууллагын ивээлд байдаг юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.