2016.04.12

Л.Эрдэнэчимэг: Нэг хүн рүү онилсон баривчилгааны ажлууд тасралтгүй явж байна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүнтэй ярилцлаа.

Таныг Х.Баттулга гишүүний албан өрөөнд хамт байсан гэсэн мэдээлэл бий. Нөхцөл байдал ямар байсан бэ?

Өглөө АН-ын бүлэг хуралдаж байх үед Х.Баттулга гишүүний туслах эмэгтэй болон бас өөр нэг эрэгтэйг баривчилсан гэдэг мэдээлэл ирсэн. Тиймээс бид бүлгийн хуралдааныг уг асуудлаар эхэлсэн.

Өнгөрсөн бямба гаригт болсон бүлгийн хуралдаанаар сонгууль дуусах хүртэл нам нэг тийшээ харж ажиллана гэж тохирсон. Гэвч харамсалтай нь байдал эсрэгээрээ эргэчихлээ. Баянголд байрладаг Х.Баттулга гишүүний оффист нэгжлэг хийх гэж байна гэсэн мэдээллийн дагуу Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат гишүүн бид хоёр очсон. Очих үед хоёр том автобус дүүрэн Цагдаагийн тусгайгийн ажилтнууд ирсэн байсан. Нэгжлэг хийж, оффисын ажилтнуудаас байцаалт авч байлаа.

Тухайн нөхцөл байдалд хүмүүс танд ямар мэдээллийг өгч байв?

Хүмүүс ч тодорхой хэмжээнд дүгнэлт хийж байгаа байх. Нэг хүн рүү онилсон баривчилгааны ажлууд тасралтгүй явж байна. Үүнийг хүний эрхийг зөрчиж буй үйлдэл гэж тодорхойлдог.

Сонгууль дөхсөн үед нэг хүн рүү чиглэсэн баривчилгааг ихэнх улс оронд хориглодог. Бид улс төрийн баривчилгааг болих ёстой гэж намын бүлгийн хуралдаанаар ярьсан.          

    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү