Улсын эмнэлгүүдэд эрх чөлөөтэй ажиллах боломж олгоно
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.
-УИХ-ын хамгийн отгон чуулган эхлээд байна. Сонгууль дөхсөн гэдэг утгаараа төлөвлөсөн асуудлуудаа бүгдийг нь хэлэлцэж амжихгүй байх гэсэн таамаг байгаа. Танай байнгын хорооны зүгээс ямар асуудлуудыг чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Хаврын чуулган богино хугацаанд хуралдана. Энэ богино хугацаанд бидэнд хэлэлцэж батлуулъя гэвэл маш олон хууль байна л даа. Нэн яаралтай хэлэлцэх шаардлагатайгаас дурдвал Боловсролын багц хуульд өөрчлөлт оруулах ажил бий. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдсантай холбоотойгоор хуулиудаа нийцүүлэхээр ажиллаж байна. Их, дээд, бага, дунд болоод сургуулийн өмнөх насны боловсролын хуульд тус тус өөрчлөлт оруулна. Боловсролын тухай хуулиудыг энэ хаврын чуулганаар зайлшгүй батлах шаардлагатай.
Одоо эрүүл мэндийн салбарт хамаатай хоёр том хууль хэлэлцүүлгийн шатанд явж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль бол олон удаа өргөн барьж, буцааж нэлээд ажилласан хууль л даа. Ялангуяа эмнэлгүүдийн засаглалын асуудлыг шийдэж өгсөн томоохон концепцийн өөрчлөлт явж байгаа. Төрийн өмчит эмнэлгүүд маань өнөөдөр төрийн өмчит гэдэг утгаараа элдэв хуулийн хүлээсэнд баригдаж эрх чөлөөтэй ажиллах бололцоо нь хумигдсан. Тиймээс хөгжихгүй байна.
Хэдийгээр төрөөс тоног төхөөрөмжүүдийн шинэчлэл, санхүүжилт зэргээр дэмжиж байгаа боловч хөгжихгүй байна шүү дээ. Хөгжихгүй байгаа шалтгаан нь эрх чөлөөтэй ажиллах боломжийг нь өгөхгүй байгаатай холбоотой. Энэ хуулиар тэр эрх чөлөөг нь өгнө. Монголд одоо хувийн эмнэлгүүд л сайн хөгжиж байна. Тэнд сайн эмч, тоног төхөөрөмж, менежмент, үйлчилгээ байдаг. Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиараа бид хувийн, төрийн эмнэлэг ялгаагүйгээр үйлчлүүлэгчээ хэр татаж чадсанаар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих боломжийг нь нээчихсэн. Ингэхээр эмнэлгүүд өрсөлдөөнд орж байгаа юм. Өөрөөр хэлбэл аль хэр олон үйлчлүүлэгч татаж эрүүл мэндийн тусламж үйпчилгээ үзүүлсэн байна тэр хэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авна гэсэн үг.
-Хуулийн хэлэлцүүлэг дээр харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг болох тухай ярьж байсан. Аймгийн төвөөсөө алслагдсан сумын иргэн өөр аймгийн ойрхон эмнэлэгт очоод үзүүлж болно гэсэн үг үү?
-Тийм. Харьяалал харгалзахгүй гэсэн үг. Жишээ нь Булган аймгийн үйлчлүүлэгч өөрт нь ойрхон бол хажуу талынхаа Хөвсгөл аймгийн эмнэлэгт очоод эмчлүүлэх эрх нь нээгдэж даатгалын шинэ хуулиар даатгуулагч өөрөө эмнэлэг, эмчээ сонгож үйлчлүүлэх эрхийг нь өгчихсөн. Тэгэхээр бүх эрх даатгуулагч дээр ирж байна гэсэн үг. Нэг том эмнэлэг байлаа гээд түүн рүү даатгуулагч буюу үйлчлүүлэгчид орж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй л бол тухайн эмнэлэг дампуурна шүү дээ.
Тэгэхээр хэр олон үйлчлүүлэгч татах вэ гэдэг нь эмнэлгийн дотоод менежментийн асуудал болчихсон. Хувь хувьсгал гэж ялгахгүй болчихоор эмнэлгүүд зах зээлийн эрүүл өрсөлдөөнд орох бололцоо нээгдэнэ гэж байгаа. Манай төрийн өмчит эмнэлгүүд маань яг хувийн эмнэлэг шиг ажиллаж болохуйц тэр эрх чөлөөг нь бид энэ хуулиар өгөх гэж байгаа. Эмнэлгүүдээ бол хувьчлахгүй. Улсын мэдэлдээ байна. Байшин барилга, тоног төхөөрөмж өөр юу байдаг юм тэр нь төрийн өмчдөө данстайгаа байж байг. Зөвхөн ажиллах нөхцөлийг нь өгчихье гэж байгаа.
-Тодруулбал?
-Нэгдүгээрт, улс төрөөс хараат бус байлгана. Хэн гэдэг сайд томилогдсоноос үл шалтгаалаад эмнэлгийн дарга нар тогтвортой ажилладаг бололцоог бий болгоно. Төлөөлөн удирдах зөвлөлтэй байна. Тэндээсээ эмнэлгийн дарга нар томилогдоод, сонгогдоод явдаг болно. Боловсон хүчний эрх мэдлийг бүрэн өгнө. Ямар эмчийг ажилд авах, эмч нарынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх тал дээр анхаарах, эмчийг бэлтгэх бодлого бүх юм нь эмнэлэгт бас өөрт нь ирж байна гэсэн үг. Сайн эмч нараа тогтоон ажиллуулахын тулд цалин урамшууллыг нь нэмэх эрхийг нь өгч байгаа. Санхүүгийн эрх мэдлийг бол бүрэн өгнө. Одоо манай төрийн эмнэлгүүдэд сэтгэлгээ алга байна.
Мөнгө хэмнэгдээд үлдэх юм бол Сангийн яам, төрийн сан татаад авчихдаг. Үүнийг болиулаад санхүүгийн эрх чөлөөг нь өгчихөөр эмнэлгүүд тодорхой хэмжээний хуримтлал бий болгоно. Тэр хуримтлуулсан мөнгөөрөө тоног төхөөрөмжөө сайжруулаад, эмч нарынхаа мэдлэг мэргэжлийг дээш- лүүлэхэд хөрөнгө зараад, цалин урамшууллаа нэмэгдүүлээд явах эрх чөлөөг нь өгнө. Бүхэлдээ манай эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил, өөрчлөлт авчирсан хууль юм. Энэ хуулийг бид хаврын чуулганаар зайлшгүй батлах шаардлага байна.
Ард түмнээ чанартай, баталгаатай эмээр хангах чиглэл дээр төрөөс бодлого барьж ажиллана.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль байна. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт батлагдсан. Үүнтэй уялдуулаад бид Эм эмнэлгийн хэрэгслийнхээ хуулийг шинэчлэн найруулж байгаа. Ард түмнээ чанартай, баталгаатай эмээр хангах чиглэл дээр төрөөс бодлого барьж ажиллана. Бүгдийг зах зээлд нь найдаад хаях биш төрөөс үүн дээр тодорхой бодлого барьж байж ард түмнээ чанартай, баталгаатай, хямд эмээр хангах ажлыг хийнэ. Магадгүй дараагийн парламент, Засгийн газрын үед эмийн хяналт хариуцсан агентлаг бий болно. Үүнийг бодлогодоо тусгачихсан. Энэ бүх зүйлсээ хийгээд ирэхээр эрүүл мэндийн салбарт бүхэлдээ томоохон шинэчлэл болох юм.
Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт батлагдсантай холбоотойгоор Тэтгэврийн шинэчлэлийн эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага бий. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга явж байгаа.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль бий. Энэ бүхнийг цогцоор нь харж байгаад хаврын чуулганаар шийдчих шаардлага байгаа.
-Байнгын хороо болгон манай хуулиуд хамгийн чухал л гэж байгаа шүү дээ. Энэ хуулиуд бүгд батлагдах болов уу?
-Байнгын хороод дээр байгаа бүх хуулийг батлах бололцоо байхгүй гэж би хувьдаа харж байна. Гэхдээ бид болохоос нь болохгүйг хүртэл хичээх хэрэгтэй. Үнэхээр энэ парламент нэлээд хэдэн хууль баталж өгөх юм бол улс орон, ард иргэдэд хэрэгтэй байгаа. Тийм учраас чадлаараа хичээх хэрэгтэй гэж бодож байна. Бид байнгын хороон дотроо тухайлбал, үүнийг бол зайлшгүй батална. Үүнийг чадвал батлуулна гэдэг ч юм уу аль болох асуудлаа эрэмбэлээд явж байгаа юмнууд бий. Гэхдээ манай байнгын хорооны хуулиуд бараг батлагдчих байх гэж би бодож байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор дамжиж батлагдсан хуулиудаас хамгийн голуудаас нь нэрлэвэл?
-Маш олон чухал хууль батлагдлаа. Тэгэхээр би салбараар нь ярья. Эрүүл мэндийн салбарыг дээр дурдсан. Боловсролынсалбарт жижиг хуулийн өөрчлөлтүүд олон орсон байгаа. Хамгийн гол зүйл бол ойрын жилүүдцээ монгол төр боловсролынхоо талаар ямар бодлого барих вэ гэдгээ шийдээд Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт баталж авсан. Үүнтэйгээ уялдуулаад бид одоо Боловсролын багц хуулиа шинэчлэх ажлаа хийж байна. Боловсролын салбарт томоохон өөрчлөлтүүд орчихсон явж байгаа. Мөн Монгол хэлний тухай хууль батлагдсан. Ойрын жилүүдэд монгол төр ямар бодлого барьж хэлээ хэрхэн хамгаалж хөгжүүлэх вэ гэдэг дээр томоохон дэвшил авчирсан. Номын сангийн тухай хууль бас батлагдсан юм байна. ХАХНХЯ-наас олон хууль өргөн барьсан.
Хүн амын талаар төрөөс баримтлах бодлого, Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого, Гэр бүлийн хууль, Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын хууль гэх мэтчилэн олон том хууль байнгын хороогоор хэлэлцэгдэж амжилттай батлагдсан байгаа.
Энэ мэтчилэн олон хууль манай байнгын хорооноос батлагдсан шүү дээ.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танай байнгын хороо хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ хуулиар 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг хэрхэн шийдэх бол гэж хүмүүс их сонирхож байна лээ. Түүнийг хэрхэн зохицуулахаар болсон бэ?
-Ерөнхийлөгч өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга орж ирээд одоо хэлэлцүүлгийн шатанд явж байна. Анхны хэлэлцүүлгийг нь Төрийн байгуулалтын байнгын хороо хийсэн. Манайх мэргэжлийн байнгын хорооны хувьд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангуулах үүднээс хэлэлцэж саналаа хүргүүлсэн байгаа. Багш, эмч нар янз бүрийн мөнгөн тэтгэмжүүд авдаг. Хөдөө ажиллаад тэттэмж авдаг хэсэг байна. Тэтгэвэрт гарахдаа ажилласан жилтэйгээ дүйцүүлээд 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авдаг. Олон төрийн албан хаагчид бас гомдоллодог тал бий.
Жишээ нь соёлын салбарынхан “Адилхан төсвөөс цалинжаад төрийн албан хаагч гэдэг нэр зүүгээд л явж байгаа шүү дээ. Бид яагаад энэ тэтгэмжид чинь хамрагдаж болдоггүй юм. Тэтгэвэр тэтгэмжид хамрагдахдаа ийм тэтгэмжид хамрагдахгүй байна. Бидний цалин орлого бага байна” гэсэн шүүмжлэл тавьдаг. Дээрээс нь төрийн захиргааны албан хаагч ялангуяа сумын Засаг даргын Тамгын газрыг тойрсон асуудал бий. Нэг нэгжийг жишээлэхэд архивын эрхлэгч, ажилтан, бичиг хэрэг зэрэг нь төрөөс цалинждаг атлаа ямар нэгэн хөнгөлөлт, тэтгэмжид хамрагддаггүй.
Дээрээс нь цэргийн ангид ажиплаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд хэлмэгдчихээдбайгаа. Мөрдэс зүүчихсэн цэргийн цогттой эмч, сувилагч нар яг нөгөө төрийн тусгай албаныхаа хуулиар цэргийнхэн ямар хөнгөлөлт тэтгэмж авдаг түүнийг эдлээд явчихдаг. Гадна талд нь сумын эмнэлэгт ажилпаж байгаа эмч бол бас л тэтгэмж, хөнгөлөлт эдэлж байх жишээтэй. Гэтэл цэргийн ангид ажиллаж байгаа яг ижил мэргэжлийн эмч сувилагч нар аль алинаас нь хоцорчихдог. Үүнийг бид байнгын хороон дээрээ хэлэлцэж санал хураагаад Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн байгаа. Би дээр дурдсан асуудлуудыг шийдүүлэх тап дээр цаашид анхаарч ажиллах шаардлага байна гэж үзэж байгаа.
-Та сая чуулганы завсарлагаанаар орон нутагт ажилласан. Ер нь танай тойргийн сонгогчид ямар зүйл ярьж байна?
-Сонгогчидтойгоо уулзаад УИХ-аас батлагдсан хууль, бодлого шийдвэрүүдийг тайлбарлаж сурталчлаад явдаг л даа. Би өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш тойрогтоо нийт 33 удаа ажилласан байна. Дөрвөн жилийн хугацаанд 33 удаа очиж ажиллана гэдэг бол бас багагүй үзүүлэлт байгаа. Тэр болгондоо дандаа иргэд сонгогчидтойгоо уулзаж УИХ дээр ямар хуулиуд хэлэлцэх гэж байна. Ямар хуулиуд батлагдав. Ямар хуулиуд хэлэлцэхээр төлөвлөж буйг ярьж явдаг. Дээрээс нь мэдээж тойргоос сонгогдсон гишүүнийхээ хувьд бол Ховд аймагт төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг хөөцөлдөж тэднийхээ хэрэгжилтийг хангуулах үүднээс ажилладаг.
Манай Ховд аймгийн тухайд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 459 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орсон байгаа. Үнэхээр Ховд аймагт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд их хийгдсэн. Үүнийхээ талаар сайтар яриад ойлгуулаад явж байгаа. Иргэд маань “Манай аймаг сайхан хөгжиж байна” гэж байгаа. Шүүмжлэлүүд бол бий. Ямар шүүмжлэлүүд байна гэхээр “Ер нь дэд бүтцээ хөгжүүлэх, сургууль соёл байгуулах гээд бүтээн байгуулалтын ажлуудаа сайн хийлээ.
Нэг гэм нь ард иргэдийнхээ амьдралыг жаахан орхигдуулчихлаа. Цалин тэтгэвэр нэмсэнгүй" гэдэг. Ялангуяа ахмадууд тэтгэвэр нэмэхгүй байна гэдэг гомдлыг их хэлж байна. Авч байгаа тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа. Ихэвчлэн тэтгэврийн зээлтэй байна. Тийм учраас тэтгэврийг жаахан ч болтугай нэмж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг. Үүнийг би УИХ-ын түвшинд яриад тэтгэвэр жаахан нэмэх хэрэгтэй байна гэдэг асуудлыг тавиад ажиллаж байгаа. Цаашдаа боломж гарах юм бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлага бий.