Х.Баттулга ЦЕГ-ын дарга Р.Чингисийг шалгуулах хүсэлт гаргалаа
2016.04.13

Х.Баттулга ЦЕГ-ын дарга Р.Чингисийг шалгуулах хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Х.Баттулгын толгой компанийн охин компанийг цагдаагийн байгууллагаас сүр дуулиантай шалгаж, нэгжлэг хийсэн билээ.

Тэгвэл энэ явдалтай холбоотойгоор тэрбээр Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хүсэлт гаргасан байна.

Тэрбээр уг хүсэлтдээ "...ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис өөрийн баталсан хууль дүрмээ зөрчиж, "Баянгол" зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн" ХХК болон "Баялгийн хувь"ХХК-уудад санхүүгийн шалгалт хийх нэрээр цагдаагийн тусгай хүчний тасгийг бүрэн зэвсэглэн, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явууллаа. Компанийн энгийн ажилтан, албан хаагчдын эсрэг Тусгайгийн зэвлэсэн хүчийг ашиглдах ямар ч шаардлага байгаагүй. Гэтэл  Цагдаагийн дарга Р.Чингис албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн цагдаагийн тусгай хүчийг зориулалтын бус үйл ажиллагаанд ашигласан. Хэрэв надтай хамт нэр бүхий гишүүд байгаагүй бол эсэргүүцэл үзүүлсэн нэрээр амь насанд халдах байсан. Иймээс Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг шалгаж өгнө үү” гэжээ.