Хувийн хэвшлийнхэн зээлээ хэрхэн төлөхөө илүү сайн мэддэг
2016.04.15

Хувийн хэвшлийнхэн зээлээ хэрхэн төлөхөө илүү сайн мэддэг

Эдийн засагч Н.Энхтайвантай  ярилцпаа.

-Монгол Улсын нийт өр эрсдэл дагуулах хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл их гарч байна. Энэ талаар улстөрчид ч олон өөр тоо хэлэх болов. Эдийн засагчийн хувьд өрийн хэмжээг илэрхийлсэн ямар тоог та бодит гэж үзэж байна вэ?

-Монгол Улс их хэмжээний зээл авсан. 2017 оноос зээлийн өрөө төлж эхэлнэ. Хамгийн гол нь өрөө яаж төлөх вэ гэдэг асуулт бидний санааг зовоож байна. Ямар арга бопомж байгаа талаар олон хүн ярьж, бичиж байна. Хүн бүр 15 сая төгрөгийн өртэй болчихлоо гэсэн айдас иргэдийн дунд бий болжээ. Үнэндээ 15 сая төгрөгийн өрийг иргэн өөрөө төлөхгуй. Харин иргэнд очих энэ хэмжээний төгрөг хумигдана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн цалин, тэтгэвэр, нийгмийн бусад халамж үйлчилгээ нэмэгдэхгүй. Одоо байгаа өрийг иргэний өр үү, эсвэл улс, аж ахуйн нэгжийнх үү гэдгийн ялгааг маш нарийн зааглаж өгөх хэрэгтэй. Улсын өр ард түмний буюу татварын мөнгөн дээр “сууж” байгаа. Энэ өр Монголын цаащдын ирээ- дүйд ихээхэн хүндрэл учруулж, эдийн засгийг хөгжүүлэхэд саад болж байгааг ойпгох шаардлагатай.

-Тэгвэл эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг тогтоон барих ямар арга байна вэ?

-Эхний ээлжид өргүй болох хэрэгтэй. Учир нь, их өртэй бол зээл олдохгүй, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй гэсэн үг. Өр зээлээс гарах тухай улсын хэмжээнд ярьж байгаа ч энэ нь хувь хүн, өрх айлд тохиодддог бэрхшээлтэй адил ойлголт л доо. Тодорхой хэлбэп, иргэн Дорж зээл авлаа гэхэд хамгийн түрүүнд өрөө яаж төлөх талаар төлөвлөж, хуримтлал бий болгох ёстой. Дараа нь орлогоо нэмэгдүүлж өрөө төлнө. Үүний адилаар Монгол Улс гаднаас орж ирж байгаа вапютаас хуримтлал бий болгоход анхаарах хэрэггэй. Мөн манайх гадаадад бараа бүтээгдэхүүнээ экспортлох ёстой. Ингэж байж бид зээлээ төлөх юм. Үнэндээ өнгөрсөн хэдэн жил дарга, сайд нар зээл авахаа л бсдсоноос биш эргээд хэрхэн төлөх тухай огт бодсонгүй. Одоо ч төлөвлөхгүй байна.

-Гадаадад бараа бүтээгдэхүүнээ экспортлох ёстой гэж байна. Харин одоогийн нөхцөл байдалд манайд эсрэгээрээ байгаа?

-Монголын эдийн засгийн өсөлт бууралтыг гадаад худалдааны хэмжээ шууд илтгэдэг. Манай гадаад худалдааны нийт эргэлт 11 тэрбум ам.долларт хүрч байсан үе бий. Харамсалтай нь, сүүлийн гурван жил дараапан буурч байна. Бидний амьдрал худалдаан дээр тогтдог. Гэтэл энэ салбар манайд орхигдсон. Монгол оронд худалдааны тухай бодлого, хууль байхгүй. Худалдааг хариуцсан төрийн бүтэц маш муу. Монгол Улсад үйлдвэрлэж байгаа бараа бү- тээгдэхүүн гаднынхны стандарт шаардлагыг хангасан байх ёстой. Тэгж байж экспортод гаргана. Бид өнөөдөр 7200 гаруй бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй гаргах эрхтэй. Гэтэл нэг ч бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна.

Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн гарц нь гадаадын аль нэг орон руу бараа бүтээгдэхүүнээ яаж зарах вэ гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй. Монгол Улсын хувьд хамгийн ойр зах зээл нь Хятад, ОХУ. Одоогоор эрдэс баялаг, түүхий эдээ л Хятад руу гаргаж байна. Хятадад хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн. Манай үйлдвэрлээд байгаа савхи, савхин эдлэл ноос, хивс, мах махан бүтээгдэхүүнийг Хятад руу гаргах боломж хомс гэсэн үг. Тэгэхээр бид хойд хөршийн зах зээлийг нээж чадвал хангалттай хэмжээний бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж байна.

-Тэр гарцыг нээх, эдийн засгаа сонгоруулах тухай ч олон жил ярьсан. Гэвч уул уурхайгаас хэтэрхий хамааралтай хэвээр. Тэгэхээр яах ёстой вэ?

-ОХУ-ын гаалийн татвар өндөр байна. Бусад тариф болон тарифын бус хориг бий. Үүнийг арилгах эсвэл, багасгах хэрэгтэй. Тухайлбал, Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Монголын бараа бүтээгдэхүүн японы зах зээлд гарахад  татваргүй. Гэтэл тэндэхийн стандартыг хангасан нэг ч бүтээгдэхүүн гаргаж чадахгүй л байна. Иймд нэн түрүүнд  Япон гэхээсээ ОХУ-ын зах  зээлийг нээж, чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх нь ашигтай. Манай  бүтээгдэхүүн Орос руу гарах зах зээлийг нээж өгвөл эдийн засгийн хүндрэлийг давах  хамгийн эхний гарц болно. Хоёр дахь гарц бол дотоодынхоо зах зээлийг хамгаалах ёстой. Дэлхийн худалдааны байгууллагын судлаачид 2014 онд манай улсад ирж “Монголын  дотоод худалдааны байдал”-д дүн шинжилгээ хийгээд явсан юм.

Энэ үеэр тэд “Монгол орон дотоодын зах зээлээ хамгаалдаггүй юм байна. Товчхондоо Монголын төр гэж байдаггүй" гэсэн. Бид дотоодын бүх төрпийн бүтээгдэхүүнээ хамгаапах учиртай. Хүнсний бүх төрлийн ногоо, жимс жимсгэнээ дотооддоо тарих боломжтой. Үүнд, өндөр технологи шаардахгүй. Урд хөршөөс хүнсний ногоо, жимс жимсгэнэ оруулж ирэхгүй хамгаалалт хийчихвэл дотоодын үйлдвэрлэл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Хятад руу гарах валютын урсгал багасвал дотоодод хуримтлал бий болох юм. Хүнсний аль ч дэпгүүрт ороход үндсэндээ импортын бараа зонхилж байна. Үүнийг л дотооодоо үйадвэрлэсэн бараагаар солих хэрэгтэй байгаа юм.

-Та дээр худалдааны нэгдсэн бодлогогүй учраас Монгол Улс хөгжихгүй байна гэлээ. Үүнийгээ тодотговол?

-Ганц худапдааны бодлого биш л дээ. Өөр олон хүчин зүйл байна. Бид ярьсаар л байдаг гол нь хэрэгжүүлэх бүтэц, зо- хион байгуулалт байхгүй бай- на. Ямар ч сайхан бодлого байгаад хэрэгжүүлэх хүн нь зөв биш бол тэр бүтэхгүй гэсэн үг. Монгол Улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон. Бид хэрэглэж буй эд зүйлсийнхээ 90 хувийг гаднаас авч байна. Монголын хувьд амин чухал салбар нь худалдааных юм. Худалдаа нь үйлдвэрлэлтэй шууд холбоотой байдаг.

Манайд үйлдвэрлэлийн бодлого гээд бүх салбараар нь гаргадаг. Үйадвэрлэл гэдэг зоосон мөнгөөр авч үзвэл сүлдтэй хэсэг нь юм. Худалдан авалт нь тоо хэсэг. Талхны үйлдвэр байгууллаа гэхэд талхаа хэрхэн хийх нь асуудал биш. Гол нь талхаа хэнд зарах вэ гэдэг нь л толгойн өвчин болно шүү дээ. Монгол Улс асар их хэмжээний баялагтай. Түүнийгээ яаж өндөр үнэ хүргэж зарах вэ гэдэг энэ чинь худаадааны бодлого, эдийн засгийн хөгжил юм. Худаадааны бодлого байхгүй учраас үйлдвэрлэпийн бодлого байгаад үр өгөөжөө өгдөггүй.

-Гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. Манай улстөрчид “Таван- толгой”, “Оюутолгой” гэх том төслөө л яриад байгаа. Эдгээрээс гадна жижиг төслүүдэд хөрөнгө татах боломж бий юү?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг томоохон төсөл рүү татаад Монголын эдийн засгийг сэргээнэ гэхэд хэцүү. Хамгийн багадаа 5-10 жил шаардлагатай. Хөрөнгө нь орж ирээд үйадвэрлэл хөгжөөд бү- тээгдэхүүнээ зарах гэсээр ийм хугацаа шаардана. Богино хугацааад үр өгөөжөө өгөх салбарт хөрөнгө оруулалт тат- вал эдийн засаг дороо сэргэнэ. Энэ нь эдийн засгийн хөгжлийн нэг гарц учраас бид үүн дээр ажиллах ёстой.

Манай улсын гаднаас авсан зээп том төслүүд рүү орохоор үр өгөөжөө өгөхдөө хэт удаан байна. Тиймээс зээлийг жижиг, дунд үйадвэрлэл рүү оруулж ирэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, зээлийг огт хааж болохгүй. 100 сая төгрөгийн зээпийг 100 жижиг аж ахуйн нэгжид өгье. Хувь хүн зээлээ яаж эргүүлж төлөх вэ гэдгээ мэддэг. Зээлийг том төсөл рүү, улсын чанартай автозамын бүтээн байгуулалтад зарцууллаа гэ- хэд эргээд орж ирэхгүй төс- вөөс төлөх жишээтэй. Энэ нөхцөл байдпаас гарах ёстой. Бид өнөөдөр мөнгөгүй байна. Мөнгөгүй байгаа улсад зээл, гадаадын шууд хөрөнгө оруу- лалт хэрэгтэй шүү дээ. Харин орж ирсэн мөнгөө хэрхэн яаж зарцуулах вэ гэдгээ бодож, тооцох хэрэгтэй байгаа юм.